Huawei КОМПАНИАС ГАРГАСАН УТАСГҮЙ "AMI" СИСТЕМ
Huawei КОМПАНИАС ГАРГАСАН УТАСГҮЙ "AMI" СИСТЕМ


Бид та бүхэнд өмнө нь huawei  компаниас гаргасан Huawei PLC-IoT (Power line communication) утастай AMI (Advanced meter infrastructure) системийг танилцуулж байсан бол энэ удаа Huawei eLTE-IoT шийдлийг танилцуулж байна. Энэхүү  систем нь анхны шийдлээс ялгаатай нь утасгүйгээр мэдээллийг дамжуулдагИнгэснээр төхөөрөмжийг суурилуулахад хялбар мөн суурилуулалтын зардал бага болно.

                                                                                                                                              eLTE-IoT AMI Smart Meter Reading Solution

    Энэхүү шийдэл нь мэдээллийг дамжуулахдаа радио давтамжийг ашигладаг учраас eLTE-IoT сүлжээг суурилуулахад ажиллагаа болон суурилуулалтын зардал бага шаарддаг. ELTE-IoT сүлжээ нь өргөн сүлжээг хамардаг. 3-5 километрийн зайтай радиусд мэдээллийг дамжуулах боломжтой. ELTE-IoT сүлжээний хүчин чадал нь PLC-IoT сүлжээнээс илүү бөгөөд нэгээс 1000 хүртэлх цахилгааны тоолуурыг холбох боломжтой.

    ELTE-IoT сүлжээнд хэрэглэхэд хялбар жижиг төхөөрөмж ашигладаг. Систем нь одон сүлжээний топологиор ажилладаг учир олон төрлийн хэрэглээний хувилбарт тохирч ажиллаж болдог. Үйлчлүүлэгчид шинээр хэрэглэгч оруулахад нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй урт хугацаанд ашиглах боломжтой.

    Tianjin Electric Power компани GPRS (General Packet Radio Service) сүлжээг ашиглан үйлдвэрлэлийн болон арилжааны тоолуурт нэвтрэх үйлчилгээ үзүүлдэг байсан ба энэ нь тоолуурын мэдээллийг авах, дамжуулахад хангалттай амжилт олсонгүй. Иймээс Tianjin Electric Power компани аж үйлдвэрийн болон худалдааны гурван фазын тоолуур, орон сууцны нэг фазын тоолуурыг алсаас унших хувийн eLTE-IoT сүлжээг байгуулав. Тоолуурын мэдээллийг авахдаа 15 минут тутамд тоолуурын мэдээллийг тогтмол уншихад үр дүн 99% -иас дээш байсан нь GPRS сүлжээнд суурилсан тоолуурын уншилтын үр дүнгээс өндөр байв. Tianjin Electric Power компани нь цахилгаан эрчим хүчний төлбөрийг бүрэн хянах боломжтой болж, хэрэглэгчдэд цэнэглэдэг картаар төлбөр төлөх боломжийг олгосон байна.

Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбар - ЭША С.Мягмар-Очир


Бусад мэдээлэл