Дэлхийд хүчин чадлаараа тэргүүлж буй 7 супер компьютер
Дэлхийд хүчин чадлаараа тэргүүлж буй 7 супер компьютер

Шинжлэх ухаан, техник технологийн хөгжилтэй зэрэгцэн супер компьютер түүний хэрэглээ өргөжин тэлж байна. Супер компьютерын хүчин чадлыг нэг секундэд хийх арифметик үйлдлийн тоо буюу флопс нэгжээр илэрхийлдэг. 2024 оны байдлаар олон улсад хүчин чадлаараа тэргүүлж буй супер компьютерын хүчин чадал нь  1018 флопс (exaFLOPS) нэгжээр илэрхийлэгдэх хүртэл хөгжсөн байна. Энгийн хэрэглээний компьютерын дундаж үзүүлэлт ойролцоогоор 0.43*1012 флопс- оос 1*1012 флопс мужид багтдаг бол үүнээс 1 сая ширхэг компьютероор илүү хүчин чадалтай ажиллаж байна гэсэн үг юм. Техник үзүүлэлтээрээ тэргүүлж  буй 7 супер компьютерын  мэдээллийг “LiveScience”  цахим  сэтгүүл нийтэлсний дагуу уг жагсаалтыг хүргэвэл:

1. Фронтиэр (FRONTIER)

Фронтиэрийн хүчин чадал нь 1.2*1018 флопс (1.2 exaFLOPS), 2022 оны 08 сараас ашиглалтад орсон бөгөөд АНУ-ын Теннесси мужийн Оак Риж үндэсний лабораторид байрладаг. Уг супер компьютерын нийт өртөг нь 600 орчим сая доллар ба 1 цагт зарцуулах эрчим хүчний зарцуулалт 21 МВт. Энэ нь дунджаар нийт 15,000 айл өрхийн 1 сарын эрчим хүчний зарцуулалттай тэнцэнэ.


2. Аврора (AURORA)

Хүчин чадал: 0.59*1018 флопс, Intel Xeon Max Series CPU, Intel Data Center Max Series GPU

Ашиглалтад орсон он: 2023 оны 06 сар

Үнэ: 500 сая доллар

3. Ийглэ (EAGLE)

Байршил:  Майкрософт

Хүчин чадал: 0.56*1018 флопс, Intel Xeon Platinum 8480C 48C CPU, Nvidia H100

Ашиглалтад орсон он: 2023 оны 08 сар

Үнэ: Тодорхойгүй

4. Фүгакү (FUGAKU)

Байршил:  Япон улсын Кобэ хотын тооцоолон бодох Рикэн төв.

Хүчин чадал: 0.44*1018 флопс, A64FX CPU

Ашиглалтад орсон он: 2020 оны 06 сар

Үнэ: 1.2 тэрбум доллар

5. Лүми(LUMI)

Байршил: Финланд улсын CSC дата төв

Хүчин чадал: 0.38*1018 флопс, AMD 3-р үе EPYC 64-цөм CPU, AMD-MI250X GPU

Ашиглалтад орсон он: 2021 оны 06 сар

Үнэ: 211 сая доллар

6. Леонардо (LEONARDO)

Байршил: Итали улсын Болонья хотын CINECA дата төв

Хүчин чадал: 0.23*1018 флопс, Intel Xeon Platinum 8358 32-цөм CPU, Nvidia A100 GPU

Ашиглалтад орсон он: 2022 оны 11 сар

Үнэ: 267 сая доллар

7. Саммит (SUMMIT)

Байршил: АНУ-ын Теннесси мужийн Оак Риж Үндэсний Лаборатори

Хүчин чадал: 0.15*1018 флопс, IBM POWER9 22-цөм CPU, Nvidia Tesla V100 GPU

Ашиглалтад орсон он: 2018 оны 6 сар

Үнэ: 200 сая доллар


Бусад мэдээлэл