ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн тэргүүлэн гүйцэтгэх Японы шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны (Science and Technology Research Partnership for Sustainable Development) “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөж буй хээрийн ба говь цөлийн экосистемийн сөрөн тэсвэрлэх чадварыг үнэлэх математик загварчлал болон мониторингийн цахим платформыг хөгжүүлэх нь” сэдэвт төслийн баримт бичигт Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Мөнхтөр, ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи нар гарын үсэг зурлаа. Ийнхүү 2026 оны 5-р сараас эхлэн хэрэгжихээр болсон байна.
