2024 оны 7-р сарын 12-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Хөх хотод зохион байгуулагдсан Хятад, Монголын математикч академич нарын анхдугаар олон улсын хурал болон бүс нутаг дахь математикийн хичээлүүдийн хөтөлбөрийн хөгжил сэдэвт 4- р симпозиумд академич Р.Гончигдорж, Т.Жанлав, Р.Энхбат, О.Чулуунбаатар нар оролцож илтгэл тавив. Энэхүү олон улсын хурлыг цаашид уламжлал болгох ба 2 дахь хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохиохоор шийдсэн байна. Мөн хурлын дараа академич Р.Гончигдорж Өвөр Монголын Багшийн их сургуулийн математикийн салбарын семинарт урилгаар илтгэл тавилаа.
Зураг 1. Академич О.Чулуунбаатар илтгэл хэлэлцүүлэв.
Зураг 2. Академич Т.Жанлав илтгэл хэлэлцүүлэв.
Зураг 3. Академич Р.Энхбат илтгэл хэлэлцүүлэв.
Зураг 4. Академич Р.Гончигдорж илтгэл хэлэлцүүлэв.
Зураг 5. Хамтарсан хурлын оролцогчид
Зураг 6. Хурлын үеэр