ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн захирал А.Мөнх-Эрдэнэ, Япон улсын Ямагучи их сургуулийн Хиймэл дагуулын зайнаас тандан судлалын төвийн захирал профессор М.Нагай нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг 2025 оны 6-р сарын 9-ны өдөр зурлаа. Эдгээр байгууллагууд нь тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгааны (SATREPS) хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон ба хамтын ажиллагааны санамж бичигт эрдэм шинжилгээний судалгаа, хүний нөөцийг чадавхжуулах зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.