“MICROSOFT 365 БА ТҮҮНИЙ ПРОГРАММУУД” ЦУВРАЛ СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ.
“MICROSOFT 365 БА ТҮҮНИЙ ПРОГРАММУУД” ЦУВРАЛ СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ.

    Цар тахлын улмаас цахимаар ажиллах шаардлага их тулгарч буйтай холбоотойгоор ШУА-ийн ажилчид албан хэрэгцээндээ ашигладаг Microsoft 365 программыг илүү үр ашигтайгаар ашиглах зорилготойгоор МТТХ-ийн Мэдээллийн технологийн салбараас “Microsoft 365 ба түүний программууд” сургалт семинарыг 2 удаа зохион байгууллаа.

Эхний сургалтыг 2021 оны 04 сарын 8-д цахимаар зохион байгуулсан бөгөөд илтгэгч Э.Соджамцын "Microsoft 365-ийн Calendar болон Teams программ"  байсан бол удаах нь мөн илтгэгч Э.Соджамцын "Microsoft 365-ийн Planner болон Forms программ" сэдвээр 4-р сарын 22-нд цахимаар зохион байгуулагдлаа.

Ажилчиддаа зориулан энэхүү сургалтыг явуулж Microsoft 365-ийн программуудыг үр ашигтай ашиглаж эхэлснээр хувь хүний зохион байгуулалт сайжрахаас гадна гол нь багийн зохион байгуулалт, төлөвлөлт, хяналт сайжрах, ажлын цагийг хэмнэх, багийн ажиллагаа сайжрах зэрэг маш олон давуу талуудыг олгох юм.


Сургалтаас бэлтгэсэн гарын авлагыг эндээс татаж авна уу. /ЭНД ДАРНА УУ?/

Сургалтын бичлэгийг сонирхох бол эндээс үзнэ үү. /ЭНД ДАРНА УУ?/

Мэдээ бэлтгэсэн: МТ-ийн салбарын эрхлэгч Б.Отгонсувд



Бусад мэдээлэл
ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН
4 жилийн өмнө