МТТХ ба Интерактив компани хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа.
МТТХ ба Интерактив компани хамтарсан семинар амжилттай зохион байгууллаа.

2025 оны 12-р сарын 03-ны өдөр Математик Тоон Технологийн Хүрээлэн (МТТХ) ба Интерактив компани хамтран мэдээлэл технологийн салбарын шинэ шийдэл, технологийн хөгжлийн чиг хандлагыг танилцуулах хамтарсан семинарыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Математик тоон технологийн хүрээлэн, Интерактив болон бусад байгууллагын ажилтнууд өргөнөөр оролцож, технологийн дэвшил, инновацад суурилсан шийдлүүдийн талаар мэдлэг, туршлагаа харилцан солилцсон.
Семинарын үеэр дижитал шилжилтийн боломжууд, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын ач тусыг хоёр талын илтгэгчид сонирхолтой байдлаар танилцуулж, оролцогчид идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн нь ирээдүйн технологийн  хөгжлийн чиглэлийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулсан юм.
Математик Тоон Технологийн Хүрээлэнгийн захирал А. Мөнх-Эрдэнэ семинарыг нээн үг хэлэв.

Семинарын үеэр дараах  илтгэлүүд хэлэлцэж, оролцогчдын мэдлэг, туршлагыг тэлсэн өндөр ач холбогдолтой мэдээллүүд хүргэв.

Интерактив ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Ууганбаяр “ШУ-ны дижитал шилжилт” гэсэн сэдвээр илтгэл тавьж, шинжлэх ухааны салбарын хөгжилд дижитал технологийн нэвтрэлтийн ач холбогдол болон цаашдын боломжуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Математик Тоон Технологийн Хүрээлэнгийн математикийн салбарын эрхлэгч, академич Р. Энхбат “Эдийн засаг, бизнесийн бодлогуудын математик загварчлал” сэдвээр илтгэл тавьж, эдийн засаг болон бизнесийн шийдвэр гаргалтад математик загварчлал ямар чухал байр суурь эзэлдгийг онол практикийн жишээнүүдийн талаар илтгэв.

Мөн дараах сэдвүүдийг хамарсан илтгэлүүд хэлэлцлээ бизнесийн шийдвэрт шаардлагатай мэдээллийн хэрэгцээ ба өгөгдөл, барилгын салбарын онтолог загварчлал, бизнесийн байгууллагын цалингийн тооцооны загварчлал.

Семинарын төгсгөлд Математик Тоон Технологийн Хүрээлэн болон Интерактив ХХК хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, ирээдүйд хэрэгжүүлэх төсөл, санаачилгуудын үндэс суурийг тавих зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан нь энэ өдрийн онцлох үйл явдал болсон юм.


Бусад мэдээлэл
ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН
5 жилийн өмнө