ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн 2021 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, амжилттай дүгнүүлсэн боловч өнгөрсөн оны сүүлээр эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайланг хамт олны хурлаар хэлэлцүүлдэг уламжлал Ковид-19 цар тахлын улмаас түр тасалдаад байсан билээ.2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн 2021 оны эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны тайлан, 2022 оны эхний хагас жилийн товч тайланг хүрээлэнгийн хамт олон болон ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын төлөөлөлд танилцууллаа.
Тайлангийн хуралд ШУА-ийн тэргүүлэгч гишүүн академич Т.Галбаатар, Шинжлэх ухааны бодлого, төлөлвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор Ц.Болортамир, мөн Инновац, технологийн хэлтэсийн мэргэжилтэн Ц.Отгонтуяа нарын баг бүрэлдэхүүн тайлангийн хуралд оролцлоо. Математик, тоон технологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Ууганбаатар 2021 онд тус хүрээлэнгийн стратеги төлөвлөгөө, үр дүнгийн гэрээний биелэлт, хүрээлэнд хэрэгжүүлж буй төсөл болон суурь судалгааны сэдэвт ажлын үйл явц, үр дүнгийн талаар тайлагнав.
Үүний дараагаар 2022
оны хагас жилийн тайланг тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор
А.Мөнх-Эрдэнэ танилцуулав.
ШУА-ийн үйл
ажиллагаа, эрдэм шинжилгээний 2021 он болон 2022 оны хагас жилийн тайлангийн
мэдээллийг Шинжлэх ухааны бодлого, төлөлвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн
доктор Ц.Болортамир МТТХ-ийн нийт хамт олонд хүргэсэн бөгөөд ШУА-ийн
Тэргүүлэгчдийн газрын тэргүүлэгч гишүүн, академич Т.Галбаатар уг хүрээлэнгийн
эрдэм шинжилгээний ажилтнуудын асуултуудад хариулж, саналаа солилцов.