Мандах Их Сургуулиас зохион байгуулж буй “Дижитал шилжилт ба тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын 5 дах удаагийн эрдэм шинжилгээний хурал нь эдийн засаг, бизнес, нийгмийн ухаан, хүмүүнлэг, боловсрол, инженер бол мэдээллийн технологийн чиглэлээр 2022 оны 5 сарын 27-ны өдөр Holiday Inn зочид буудалд цахим ба танхим гэсэн хоёр хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
Шинжлэх Ухааны Академи болон Мандах Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тус хуралд ШУА хамтран зохион байгуулагчаар оролцож ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нээлтийн үг хэлсэн бол манай Математик, тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч ШУ-ны доктор Р.Энхбат "A sphere packing approach to cost volume profit analysis" сэдвээр, Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч Б.Отгонсувд "The use of artificial intelligence and data science in research" сэдвээр тус тус илтгэ л тавьж оролцлоо.