МАТЕМАТИК ТООН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, АЖЛЫН БАЙРНЫ ЗӨӨЛӨН УР ЧАДВАРЫН БАГЦ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА.
МАТЕМАТИК ТООН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, АЖЛЫН БАЙРНЫ ЗӨӨЛӨН УР ЧАДВАРЫН БАГЦ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДЛАА.

Байгууллагын ажиллах хүний нөөцийн чадавхыг сайжруулах, тогтвортой ажиллах чадварлаг хамт олныг бэхжүүлэх бодлогыг хүрээнд хүрээлэнгийн удирдлага, эрдэмтэн, судлаачид байгууллагын соёл, ажлын байрны зөөлөн ур чадварын багц сургалтад хамрагдлаа.

Энэхүү багц хөтөлбөрийн нь байгууллагын соёлыг нийт ажилчдын оролцоотойгоор дахин загварчлах замаар залуу судлаачдад байгууллагаа ойлгох, үйл ажиллагаанд манлайлалтай, өндөр бүтээмжтэйгээр оролцох боломжийг дэмжиж, байгууллагын соёлын хөтөлбөрийн хэмжүүр, үзүүлэлтүүдээ хамтран тодорхойлж, ирэх онуудад байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийг төгөлдөржүүлэхэд чиглэлээ.

Түүнчлэн эрдэм шинжилгээний ажилчид, судлаачид болон нийт албан хаагчдын ажлын байрны зөөлөн ур чадварыг нэмэгдүүлэх замаар салбар хоорондын бүтээлч хамтрал, ажлын байрны үе хоорондын хамтын ажиллагааг дэмжих, цаашид бүтээмж өндөртэй хамт олон болоход шаардлагатай зөөлөн ур чадваруудын чиг хандлагаа тодорхойлж, ирэх онуудад байгууллагын ажиллах хүчний нөөцийг бэхжүүлэх чиглэлүүдээ тодорхой болголоо.

















Бусад мэдээлэл
ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН
4 жилийн өмнө