Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтануудын 2022 оны хагас жилийн тайланг 2022 оны 06 сарын 15 өдрийн 0900-1620 цагийн хооронд ФТХ-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд амжилттай хэлэлцлээ.
Хөтөлбөрийн дагуу хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтангууд хагас жилийн тайлангаа танилцууллаа. Тайлангийн хуралд мөн салбарын эрхлэгч нар 2022 оны хагас жилийн тайлангаа танилцуулсан байна. МТТХ-ийн стратегийн зорилтын хүрээнд зарим үр дүнг дурьдвал эрдэм шинжилгээ, судалгааны хувьд хагас жилийн байдлаар гадаад эрдэм шинжилгээний өгүүлэл 9 хэвлэгдээд байгаагаас, хянан магадлагаа, импакт фактор бүхий сэтгүүлд 7 хэвлэгдсэн бол дотоодын сэтгүүлд 8 бүтээл хэвлэгдээд байна. Харин эрдэм шинжилгээний хурал илтгэл олон улсын хуралд 17, дотоодод 7 хэлэлцэгдээд байна. Мөн хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр ЭШ-ний их семинар 5 удаа, залуу судлаачдын семинарыг 7 удаа, бусад их дээд сургуультай хамтарсан семинар “Гүн сургалт”-ын чиглэлээр 12 удаа хийсэн байна.
Эрдэм шинжилгээний ажилчдын тайланд салбарын эрхлэгч болон төслийн удирдагч, захиргааны хамт олон зөвлөгөө болон мэдээлэл өгч 2022 оны хагас жилийн тайлан хамгаалалт амжилттай болж өндөрлөлөө. Нийт ажилтанууддаа цаашдын ажилд нь ажлын өндөр амжилт хүсье.