ШУА-ИЙН МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, ФИЗИК ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН ХАМТРАН ОЛОН УЛСЫН ПИ ТООНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ШУА-ИЙН МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, ФИЗИК ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН ХАМТРАН ОЛОН УЛСЫН ПИ ТООНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон улсад Пи тоо болон математикчдын өдрийг жил бүрийн 3-р сарын 14-нд зохион байгуулдаг билээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, Физик, технологийн хүрээлэн хамтран Пи тооны өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж ФТХ-ийн салбарын эрхлэгч доктор П.Алтанцог, МТТХ-ийн салбарын эрхлэгч доктор Б.Батгэрэл нар нээж үг хэлсэн бөгөөд оролцогчид 3.14 өдрийн 1:59’26’’-т Пи тоонд хүндэтгэл үзүүлэв.  Уг өдөрлөгт ФТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, салбарын эрхлэгч доктор Ц.Энхбат “Физик ба Пи тоо” сэдвээр, Олонлог сургуулийн үүсгэн байгуулагч доктор Б.Баясгалан “Тойргийн к-нумууд” сэдвээр илтгэв.

 

Мөн МТТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Ч.Алтаннар “Пи тооны тухай” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

 

 

         МТТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, салбарын эрхлэгч доктор Б.Батгэрэл   “Тооны бүтэц” сэдвээр илтгэв.

  Энэхүү өдөрлөгт Пи тооны сэдэвт бүтээлийн уралдаан зарласан ба ЕБС болон их, дээд сургууль, коллеж, хүрээлэнгүүдээс олон бүтээл ирсэн байна. 

 


Уг бүтээлийн уралдаанд :

  • 1-р байранд Барилгын политехник коллежийн багш нар Ш.Ариунбаяр, Н.Болор, М.Мөнхтулга
  • 2-р байранд Олонлог Академийн багш Б.Төрболд
  • 3-р байранд Гурван-Тамир олон улсын дунд сургуулийн сурагч О.Ариун-Итгэл

 

 

 

 


Бусад мэдээлэл
ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН
4 жилийн өмнө