Электроник ирээдүйд
Электроник ирээдүйд

Хүн төрөлхтний амьдрал хагас дамжуулагчийг нээсэн цагаас эхэлж технологийн үсрэнгүй хөгжил ирсэн билээ. Өнөөдрийн бидний амьдралыг ямар нэгэн электроник  төхөөрөмжгүйгээр төсөөлөхөд бэрх болоод байна. Таны эргэн тойрон, ажил, гэр, таны халаасанд ч, мөн энэ бичвэрийг уншиж байхад чинь ч таны гарт электроник ажиллаж байна. Тэгвэл энэ электрон төхөөрөмж ирээдүйд яг хаашаа биднийг дагуулж байгаа талаар хамтдаа сонирхоцгооё.

  1. Нанотехнологи - Атом ба молекулын түвшинд бодисыг удирдан чиглүүлснээр эрдэмтэд гайхалтай жижиг электрон эд ангиудыг бүтээж чадсан. Электроникийн салбарт нанотехнологи дээр суурилсан нанотранзисторууд гарч ирснээр төхөөрөмжийн хэлбэр хэмжээ ихээхэн жижиг авсаархан болж эхэлсэн. 
  2. Юмсын интернет (IoT) -Сүүлийн жилүүдэд юмсын интернет нь эрчимтэйгээр хөгжиж байна. Бидний эргэн тойрон дэхь цахилгаан төхөөрөмжүүд интернетэд холбогдсоноор өмнөхөөсөө илүү ухаалаг төхөөрөмжийг бий болгох боломжтой болж ирж байна. Ухаалаг гэрийн системээс авхуулаад IoT төхөөрөмжүүд улам түгээмэл болж хэрэглэгчид болон бизнес эрхлэгчид илүү их боломж нээгдэж байна.
  3. Хиймэл оюун ухаан электроникт - Хиймэл оюун ухаан нь сүүлийн үед асар их ахиц дэвшил гаргаж электроникийн салбарт хувьсал хийхэд бэлэн болоод байна. Гар утсан дээрх  дуут хиймэл оюун ухаанаас авахуулаад хиймэл оюун ухаанд суурилан жолоочгүй авто машин, мэдээний робот хөтлөгч гэх мэт хүний оюун ухаанд нэлээн ихээр дөхөөд байгаа билээ.
  4. Электроник бидний амьдралд нөлөөлж буй нөлөөлөл - Орчин үеийн электроник харилцаа холбоо, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүрд томоохон орон зай үзүүлж байна. Жишээ нь ухаалаг утаснаас эхлээд сошиал медиа платформ гээд бид өмнөхөөсөө хэд дахин илүүтэйгээр бие биетэйгээ холбоо харилцаатай байхад ухаалаг төхөөрөмж хэрэглээ нэмэгдсэн. Хол амьдардаг дотны нэгэнтэйгээ сумын төвийн шуудангийн газар очиж утсаар ярих шаардлагагүй болсон. Эрүүл мэндийн салбарт хиймэл автомат эрхтний эрэлт нийлүүлэлт ихсэж байна. Харин байгаль орчины салбарт гэвэл хиймэл оюун ухааны тусламжтайгаар гарч болох гамшиг янз бүрийн давагдашгүй хүчин зүйлүүдийг урьдаас таамаглаж бэлдэх боломжтой болсон гэх мэт бидний амьдралыг маш ихээр хөнгөвчилж байна.

Эцэст нь хэлэхэд электроникийн ирээдүй боломжоор дүүрэн байна. Нанотехнологи, хиймэл оюун ухааны дэвшлээс авхуулаад харилцаа холбоо, эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл хүртэл электроникууд бидний ертөнцийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Эдгээр боломжийг ашиглах гол түлхүүр нь бидний дасан зохицох, шинийг санаачлах чадвар юм. Тиймээс электроникийн ирээдүйг хүлээн авч, түүнд агуулагдах хязгааргүй боломжуудыг хүлээн авч илүү ухаалаг төхөөрөмж дунд зарим нэгэн ажил илүү хөнгөвчлөгдөн зарим нэг мэргэжлийн ажлыг хиймэл оюун ухаант роботууд хийдэг болох эрин үе биднийг хүлээж байна.
Эх суралж: https://medium.com/@LibraReview/the-future-of-electronics-advancements-impacts-and-opportunities-58b98f0c30d1#:~:text=In%20conclusion%2C%20the%20future%20of,our%20world%20in%20profound%20ways.
Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбар М. Сарангэрэл


Бусад мэдээлэл