CPU болон GPU хоорондын ялгаа ба хэрэглээ
CPU болон GPU хоорондын ялгаа ба хэрэглээ


Орчин үеийн хэрэглээний компьютерт байдаг хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох төв боловсруулах нэгж буюу (CPU) ба график боловсруулах нэгж буюу (GPU). Энэ хоёр нэгж нь ажиллах зарчим болон хэрэглээгээрээ өөр хоорондоо ялгаатай байдаг. 

Төв боловсруулах нэгж (CPU) 

Олон тэрбум транзистороос бүтээгдсэн CPU нь хэд хэдэн боловсруулах цөмтэй байж болох бөгөөд үүнийг компьютерын "тархи" гэж нэрлэдэг. Энэ нь компьютер болон үйлдлийн системд шаардлагатай команд, процессуудыг гүйцэтгэдэг. Орчин үеийн CPU нь олон цөмтэй бөгөөд тэдгээр нь олон зааврыг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжтой бөгөөд цөм бүр нь олон урсгалтай ажилдаг ба энэ шинж чанар нь CPU-г зэрэгцээ боловсруулалт хийх боломжийг олгодог. CPU нь гигагерцээр (GHz) хэмжигдэх өндөр цагийн давтамжаар ажилладаг бөгөөд энэ нь зааварчилгааг хурдан боловсруулах боломжийг бий болгодог.

 

График боловсруулах нэгж (GPU)

GPU нь олон жижиг, илүү нарийн түвшний цөмүүдээс бүрддэг процессор юм. Цөмүүд зэрэгцэн ажилласнаар параллель тооцоолол хийх боломжтой болдог. Параллель тооцоолол хийх хүчин чадал нь 3D график дүрслэх, нарийн төвөгтэй симуляцийг ажиллуулах, том өгөгдлийн багц боловсруулах зэрэг зэрэгцээ боловсруулалтын ажилд тохиромжтой байдаг. GPU-ийн үндсэн үүрэг нь зураг, видео, хөдөлгөөнт дүрсийг үзүүлэх явдал юм. Энэ нь өндөр хурдаар мэдээлэл дамжуулах чадвар шаарддаг ажлуудад тохиромжтой бөгөөд сая сая пикселийг нэгэн зэрэг дамжуулж чаддаг.

 

 Ялгаа ба хэрэглээ

CPU болон GPU нь орчин үеийн тооцооллын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тус бүр өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. GPU нь олон тооны цөм, өндөр хурдаар мэдээлэл дамжуулах чадвараас шалтгаалан эрчим хүч CPU-ээс илүү зарцуулдаг. Хэдийгээр CPU нь үйлдлийн системийг ажиллуулах, өргөн хүрээний даалгавруудыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай байдаг бол GPU нь шинжлэх ухааны судалгаа, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, хиймэл оюун ухаанд зориулсан тусгай хэрэглээнд улам бүр чухал болж байна.

Эх сурвалж: https://www.intel.com/content/www/us/en/products/docs/processors/cpu-vs-gpu.html 

 

Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбарын ЭША Б. Номуундалай

 

 

 

 


Бусад мэдээлэл