Математикт хиймэл оюун ухааны (AI) хэрэглээ улам өргөжин хөгжиж буй энэ үед түүнийг хүний өндөр түвшний уралдаант шалгалтуудад хэрхэн ашиглаж болох тухай судалгаа сонирхол татаж байна. 2025 оны Олон Улсын Математикийн Олимпиад (IMO) дээр хийсэн туршилтууд үүний тод жишээ боллоо.
2025 оны 7-р сарын 10–20-нд Австралийн Квинсленд мужийн Sunshine Coast хотод Олон Улсын Математикийн Олимпиад (IMO)-ын 66 дугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн олимпиадад 110 орны 630 сурагч оролцсон бөгөөд дэлхийн математикт дуртай залуу үеийн оюуны хүчийг нэгэн дор цуглуулсан үйл явдал болсон.
IMO бол ахлах сургуулийн сурагчдад зориулсан хамгийн нэр хүндтэй уралдаан. Оролцогч нь 20 нас хүрээгүй байх ба тухайн улсын багийн бүрэлдэхүүнд багтаж байж л өрсөлдөх эрхтэй. Түүнээс гадна IMO-ийн бодлогууд мэргэжлийн математикчидын хариулах гэж оролддог асуудлуудтай харьцуулахад өчүүхэн жижиг. Шинжлэх ухааны тэргүүний түвшний нэг асуудлыг шийдэхэд есөн цаг биш, есөн жил зарцуулагддаг. Лондонгийн Imperial College-ийн профессор Kevin Buzzard “Кембрижид анх undergraduate оюутан болж очихдоо IMO-ийн алт медаль барьж очсон ч тэр үеийн судалгааны математикчдад тусалж чадах хэмжээнд огтхон ч хүрээгүй байсан” хэмээн дурдсан.
Сонирхолтой нэгэн дагалдах үйл явдал болсон нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сурагчид цаас, үзэг ашиглан нарийн төвөгтэй бодлогууд дээр ажиллаж байх үед хэд хэдэн AI компани өөрсдийн шинэ загваруудыг туршилтын журмаар компьютер дээр уг шалгалтын хувилбар дээр туршжээ.
IMO-гийн бодлогыг Google DeepMind болон OpenAI өөрсдийн шинэ үеийн хиймэл оюун ухааны загварууд (Gemini Deep Think, OpenAI experimental model)-т өгч туршилт хийжээ.
Хэдий тийм боловч бодит оролцогчдын дундаас 26 сурагч AI-аас өндөр оноо авч чадсан нь хүний бүтээлч сэтгэлгээ, шинэлэг хандлагын давуу талыг дахин баталсан.
IMO-ийн ерөнхийлөгч Gregor Dolinar хэлэхдээ:
“AI албан ёсны өрсөлдөгч болж чадахгүй. Харин бидний шалгалтын тестүүдийг туршилтын талбар болгож ашигласан тохиолдолд судалгааны хувьд сонирхолтой.” Энэ нь AI-ийн албан ёсны оролцоо биш бөгөөд зөвхөн судалгааны зорилготой симуляци байсан гэдгийг тэмцээний зохион байгуулагчид тодотгожээ.
Дүгнэлт
IMO 2025 нь зөвхөн сурагчдын авьяас чадварыг харуулсан төдийгүй хиймэл оюун ухааны хөгжлийг харьцуулан судлах талбар болсон онцгой жил байлаа. AI системүүдийн үзүүлсэн амжилт нь олон алхамт логик сэтгэлгээний чадамжийг нотолсон ч хүний бүтээлч чадвар, шинэлэг хандлагыг орлож чадахгүйг тодорхой харуулсан юм.
Энэ туршилт нь AI-ийн ирээдүйд математикийн боловсрол болон судалгаанд хэрхэн нөлөөлж болохыг харуулсан онцгой тохиолдол байлаа.
Эх сурвалж: