Тооцоолох болон сүлжээний төхөөрөмжөөр тоноглогдсон дата төвүүд нь өгөгдлийг цуглуулах,
хадгалах, боловсруулах боломжтой юм.
Хүн төрөлхтөн их хэмжээнийн өгөгдөл боловсруулах дата төвүүдийг ашигласнаар асар их хэмжээний эрчим хүч, энерги зарцуулж энэ нь цаашдаа ч өсөх юм шиг таньд санагдаж болох юм гэвч яг ч тийм биш гэдгийг нэгэн шинэ судалгаагаар харуулсан байна. Уг судалгааг Northwestern их сургуулийн эрдэмтэд дэлхийн дата центрийн эрчим хүчний зарцуулалтыг хамгийн өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох загварыг (Model) боловсруулжээ. Уг моделийн тусламжтайгаар сүүлийн 10 жилийн хугацаанд өгөгдлийн хэрэгцээ шаардлага маш ихээр өсөж, боловсруулалт хийх өгөгдлийн хэмжээ жилээс жилд хурдтайгаар нэмэгдэж байсан ч дата төвүүдийн ашиглаж байгаа эрчим хүчний хэрэглээ бараг л нэг хэмжээнд байлгаж буйг олж тогтоосон байна.
Эрдэмтэдийн үзэж буйгаар энэхүү гаргаж авсан загварын тусламжтайгаар ирээдүйд дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээг илүү оновчтой зохицуулах стратеги төлөвлөгөө боловсруулах боломж нээгдэж буйг онцолсон байна. Энэхүү судалгааг ахалсан эрдэмтэн Eric Masanet хэлэхдээ “Дата төвүүдээс гарч буй үр ашиг нь түүхэн дэвшил мөн боловч бидний олж мэдсэнээр мэдээлэл технологийн салбарын компаниуд болон улс төрийн бодлого тодорхойлогч хүмүүст уг салбарт хийгдээгүй орхигдсон зүйлс байна гэдгийг харуулж байна” гэж хэлжээ. Мөн тэрээр хэлэхдээ өдөр өдрөөр нэмэгдэж буй өгөгдөл нь дата төв мөн тоног төхөөрөмж нийлүүлэгч байгууллагууд, улс төрийн бодлого тодорхойлогч нар хамтран ажиллаж цахилгаан эрчим хүчний огцом өсөлтөөс зайлсхийх тал дээр хүчин чармайлт тавин ажиллах ёстой гэсэн үг юм гэж хэлсэн байна.
Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбар, Ө.Баттулга
Эх сурвалж: “Recalibrating
global data center energy-use estimates” by Eric Masanet, Arman Shehabi, Nuoa
Lei, Sarah Smith and Jonathan Koomey, 28 February 2020, Science.