ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ (SCIENCE AND TECHNOLOGY RESEARCH PARTNERSHIP FOR SUSTAINABLE DEVELOPMENT PROGRAM, JAPAN) ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО.
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ (SCIENCE AND TECHNOLOGY RESEARCH PARTNERSHIP FOR SUSTAINABLE DEVELOPMENT PROGRAM, JAPAN) ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО.

ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн нь Япон улсын Ямагучи их сургуулийн  Зайнаас тандах судлалын төвтэй хамтран тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгааны (SATREPS) хөтөлбөрийг ШУА-ийн түүхэнд анх удаа хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн ШУА-ийн хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлын чиглэлээр судалгаа хийдэг холбогдох хүрээлэнгүүд болох Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Биологийн хүрээлэн, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгүүд хамтран оролцох юм. Энэхүү хөтөлбөр нь 2026 оноос эхлэн таван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд “Хүрээлэн буй орчин, энерги” гэсэн ангилалд анх удаа Монгол улсаас шалгарч байгаагаараа онцлог юм. SATERPS хөтөлбөр өмнө нь Монгол улсад гурван удаа хэрэгжиж байжээ. Японы улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг нь 2024 онд хүрээлэн буй орчин, энерги, био нөөц баялаг, гамшгаас урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг бууруулах гэсэн гурван чиглэлээр хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд нийт 80 хөтөлбөрийн санал ирүүлсэн ажээ.

 “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөж буй хээрийн ба говь, цөлийн экосистемийн эмзэг байдлыг үнэлэх математик загварчлал болон мониторингийн сүлжээний цахим платформыг хөгжүүлэх” сэдэвт уг төсөл нь Монгол орны цаашлаад бүс нутгийн хэмжээнд говь цөл, хээрийн эмзэг бүс нутгийн экосистемд гарсан өөрчлөлтийг үнэн зөв тодорхойлох, олон төрлийн тоон өгөгдлийг ашиглан математик загварчлал боловсруулах, цаашдын чиг хандлагыг урьдчилан таамаглах, уур амьсгалын нөлөөллийг бууруулахад орчин үеийн технологи, их өгөгдлийг ашиглах юм. Энэхүү төслийн шинжлэх ухаан, технологийн шинэлэг тал, бүтээлч байдал нь экосистем, уур амьсгалын өөрчлөлтийн тоон өгөгдлийг цахим мониторингийн сүлжээгээр цуглуулах, орчин үеийн хиймэл оюуны аргаар боловсруулах, загварчлах, нэгтгэх боломжтой системчилсэн архитектур бүхий төвлөрсөн цахим экосистемийн цахим мэдээллийн платформд бий болгох юм. Ийнхүү бүс нутгийн хэмжээнд экологийн мониторингийн сүлжээ бий болсноор биологийн олон янз байдал, экологийн үйл явцын талаарх орон зайн мэдээллийг цуглуулах, шинжлэх зорилгоор газарзүйн мэдээллийн систем, агаар-сансрын зайнаас тандах судлал, хиймэл оюун, машин сургалт, цахим платформыг нэгтгэсэн шинэлэг арга, технологийг бий болгоно. Ялангуяа Ази тивийн экологийн хамгийн эмзэг ландшафт ба бүс нутгийн экологид чухал үүрэг гүйцэтгэх мэдээллийг бий болгох юм.

Science and Technology Research Partnership for Sustainable Development Program - SATREPS

“The Project for Development of Digital Network Platform for integrated modelling to assess Grassland and Gobi Desert Ecosystem resilience against Climate Change and human activities”
[Mongolia]
(Professor NAGAI Masahiko; Center for Research and Application of Satellite Remote Sensing, Organization for Research Initiatives, Yamaguchi University)


Бусад мэдээлэл