2024 онд анхаарал татаж буй хиймэл оюун ухааны 3 чухал чиг хандлага
2024 онд анхаарал татаж буй хиймэл оюун ухааны 3 чухал чиг хандлага

ChatGPT, Microsoft Copilot зэрэг алдартай хэрэгслийн тусламжтайгаар сая сая хүн хиймэл оюуныг ашиглах болсон. 2023 он бол хиймэл оюун ухааны хувьд судалгааны лобораториос бодит амьдралд шилжих суурь тавигдсан жил боллоо. Энэ онд хиймэл оюун ухаан нь технологийн хувьд илүү хүртээмжтэй,  нарийвчлагдсан болж хүмүүс өдөр тутмын ажлаа хөнгөвчлөх болон дэлхий дахины төвөгтэй асуудлыг шийдэхэд тусалдаг гарааны жил болохнээ гэсэн хүлээлт байна. 2024 онд ажиглагдах хиймэл оюун ухааны гурван чухал чиг хандлагыг энд авч үзлээ.

              1. Жижиг хэлний загвар

Хэлний загварууд нь маш өргөн цар хүрээтэй байдаг тул тэдгээрийг ажиллуулахад их хэмжээний тооцоолох нөөц шаардагддаг. Жижиг хэлний загварууд нь тооцоолох хүчин чадал багатай төхөөрөмжүүдэд ажиллах байдал, үр ашигтай гүйцэтгэлийн үнэлгээ өгдөг зэрэгээрээ улам бүр дэлгэрэх хандлагатай байна.

2. Мультимодаль хиймэл оюун ухаан

Ихэнх том хэлний загварууд нь зөвхөн нэг төрлийн өгөгдлийг боловсруулдаг бол мультимодаль загварууд нь текст, зураг, аудио, видео гэх мэт өөр өөр өгөгдлийн төрлүүдийг ойлгож чаддаг. Энэ чадвар нь шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх чадварыг сайжруулах мөн технологийг илүү баялаг, илүү нарийвчлалтай, саадгүй болгож хиймэл оюун ухааны программуудын үйл ажиллагааг сайжруулдаг.

3. Шинжлэх ухаан дахь хиймэл оюун ухаан

    Шинжлэх ухааны дэвшилд хиймэл оюун ухааны үүргийн талаар авч үзье.

·   Хөдөө аж ахуй - Хиймэл оюун ухааны тусламжтай цаг агаарын таамаглалын загварууд нь тариаланчдад тариалалтын төлөвлөлт хийх, усалгааны горим тохируулах, ургац сайжруулах мөн цаашлаад усны хэрэглээг бууруулах зэрэг ач холбогдолтой. Мөн тариаланчдад хогийн ургамлыг олж тогтооход тусална.

·   Амьдралын шинжлэх ухаан - Амьдралын шинжлэх ухааны чиглэлээр судлаачид хорт хавдар, халдварт өвчний шинэ эм, шинэ эмэнд зориулсан шинэ молекулуудыг олох зэрэг дэвшилтэт хиймэл оюун ухааныг ашиглаж байна. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар өмнө нь гар аргаар шалгаж, туршиж үзэхэд олон жил зарцуулдаг байсан зүйл одоо урьд өмнө нь байгаагүй хурдацтай хөгжиж, лабораториос эмнэлэг хүртэлх замыг богиносгож байна.

·    Материалын шинжлэх ухаан - Хиймэл оюун ухаан нь мөн тодорхой шинж чанартай шинэ материал бүтээхэд чиглэсэн салбар болох материалын шинжлэх ухааны хөгжилд ихээхэн нөлөөлж байна. Жишээ нь батарейны хорт бодис багатай материалыг хайх ажлыг хурдасгах боломжтойг харуулсан. Материалын шинжлэх ухаанд хиймэл оюун ухааныг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл багатай шинэ материал боловсруулахад чухал хүч гэж үздэг байна.

Эх сурвалж: https://news.microsoft.com/three-big-ai-trends-to-watch-in-2024           

 


https://www.okoone.com/spark/technology-innovation/3-big-ai-trends-to-watch-in-2024/

 

Мэдээ бэлтгэсэн : Мэдээллийн технологийн салбарын ЭША Б.Тунгалагтамир



 

 

 

 

 

 

 

 


Бусад мэдээлэл