КВАНТ ТООЦООЛОЛ БА ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ХЭРЭГЛЭЭ
Уламжлалт компьютер тооцооллын хэлбэр нь технологийн хувьд хоцрогдож байгаа бөгөөд энэ салбарын хөгжлийн дараагийн нэг алхам бол квант тооцоолол юм. Энэхүү шилжилт үүсэхтэй холбоотойгоор санхүү, эдийн засгийн салбарт шинэ эрсдэлүүд үүсч, үүнд дасан зохицон, даган хөгжих хэрэгцээ шаардлага үүснэ. Intel-ийн үүсгэн байгуулагчдын нэг Gordon Moore-ын 1965 онд гаргасан таамагт үндэслэсэн Moore-ын хууль нь нэгдмэл хэлхээнд буй трансисторуудын(цахилгаан гүйдэл удирдагч) тоо ширхэг нь 2 жил тутамд 2 дахин өсдөг гэж үздэг. Энэ нь трансисторуудын хэмжээ багассантай холбоотой бөгөөд 2005 онд Moore хэлэхдээ трансисторуудын хэмжээ нь атом шиг хэмжээтэй болж байгаа бөгөөд энэ нь уламжлалт компьютерын тооцон бодох чадвар эцэстээ тулж байгааг илэрхийлж байна гэжээ. Зарим нарийн түвэгтэй тооцооллыг уламжлалт энгийн компьютер байтугай супер компьютер ч боломжийн хугацааны дотор тооцож чадахгүй байгаа нь квант компьютер болон бусад технологийн шилжилт хийх зайлшгүй байдал үүсч байна.
Квант тооцооллын зарим мэдээллүүд:
- Квант шинжлэх ухаанд суперпозици нь 0 ба 1 –ийн шугаман хослол байна.
- Квант компьютер нь ямар төрлийн кубит ашиглаж байгаагаас хамааран superconducting, photonic, topological, trapped-ion болон spin-qubit гэсэн төрлүүдтэй байна.
- IBM’s Qiskit, Google’s Cirq болон Microsoft’s Quantum Development Kit зэргүүд нь квант тооцооллын орчин, хэрэгслүүдийг бүрдүүлсэн байдаг.
- IBM-ийн 2023 онд зохион бүтээсэн kвант процессор болох Condor Chip нь 1,121 kубит агуулдаг, гэхдээ ирээдүйд бидэнд сая сая кубит шаардлагатай болно.
- 2023 онд АНУ-ын Cleveland эмнэлэг нь эрүүл мэндийн судалгаанд зориулж дэлхий дээрхи хамгийн анхны IBM квант компьютерийг суулгасан.
- Бид квант мэдрэгч технологийг аль дээр үеэс хэрэглээд эхэлчихсэн бөгөөд үүний нэг жишээ нь MRI төхөөрөмж юм.
- Квант технологийн зах зээл 2040 он гэхэд 106 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байна.
Үр дүнтэй, урт хугацааны квант алгоритмууд нь сая сая кубит шаарддаг ба бас нэг санаа зовоосон асуудал бол "дуу чимээ" бөгөөд энэ нь тооцооллын алдаа үүсгэдэг. Ирэх арван жилд эдгээр асуудлууд багасах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ, бид илүү боловсронгуй квант технологи гарч ирэхийг хүлээх зуур богино хугацааны квант алгоритмуудыг алдаа засахтай зэрэгцүүлэн ашиглаж болох юм.
Эдийн засгийн салбарт дараах квант технологиуд нь хэрэгцээгээ олоход бэлэн байна.
- Квант компьютер - Оновчлолын нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд квант компьютер хэрэгтэй. Жишээлбэл, квант компьютер нь хөрөнгө оруулалтын багцыг оновчтой болгоход тусална. Энэ нь олон сая кубитээс бүрдсэн, алдаанд тэсвэртэй квант компьютер дээр ирээдүйд гүйцэтгэгдэх болно.
- Квант машин сургалт – Квант kernels болон квант neural networks нарыг агуулсан шинээр гарч ирж буй машин сургалтын техникүүд нь дүн шинжилгээ хийх явцад алдааг бууруулах замаар өгөгдлийн шинжилгээг сайжруулж чадна.
- Квант криптограф – Квант сүлжээ болон криптограф нь цахим бүтээгдэхүүний үнэлгээг гаргахад нөлөөлж, аюулгүй байдлыг сайжруулна. Ихэнх цахим бүтээгдэхүүнүүд нь серверүүд болон хиймэл дагуулуудтай холбогдох бөгөөд үүнд квант технологи нь хамгаалалтын үүргийг эдгээр бүтээгдэхүүн болон сервер эсвэл хиймэл дагуулын хоорондын холбоонд гүйцэтгэж, хакеруудаас сэргийлнэ.
- Квант мэдрэгчүүд нь автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл, нисгэгчгүй онгоц гэх мэтээр дамжуулан дата цуглуулах, шинжилгээ хийх явцыг сайжруулна.
Мэдээний эх сурвалж: The Actuary Magazine, March 2024, Dr Muhsin Tamturk and
Dr Marco Carenzo
Мэдээ бэлтгэсэн: Г.Гантигмаа, ЭША, Математикийн салбар
Бусад мэдээлэл