2021 онд цуглуулсан Баттиметр (Batymetry-далайн гүн гэсэн утгатай боловч усан дорхи газрын топограф гэсэн утгаар хэрэглэгдэх болсон) -ийн мэдээлэлд далайн дор галт уулсын гинжин хэлхээ бүхий 19000 уулсыг илрүүлсэн байна. NOAA-н далайн зураглалаас авсан зураг.
Судлаачид далайн гүнд байх 19000 орчим шинэ болон эртний галт уулсыг олж илрүүлжээ. Энэхүү нээлтээ тэд сансрын зураг ашиглан хийсэн аж. Калифорни дахь Скриппс Далай судлалын хүрээлэнгийн судлаач Жули Геворгианаар ахлуулсан баг далайн ёроолын 20 хувийг л судалж амжсан бөгөөд үүний цаана илрээгүй мэдэгдээгүй олон мянган уулс байгаа хэмээн мэдэгдлээ. Урьд нь далайн ёроолын 3м-10км өндөртэй уулсыг бүртгэж чаддаг байсан бөгөөд 2023 оны 5 сарын 2-нд Клэр Уотсон энэхүү нээлтийг зарлахдаа “2км-ээс бага уулсыг олоход хэцүү. Далайн гүн харанхуйд байхдэгээр уулс нь шумбагч онгоцнуудад ихээхэн бэрхшээл учруулдаг” хэмээн далайн ёроолын зураглагдаагүй уулсын учруулж болох хөнөөлийн талаар мэдэгдэж байв. Амеркийн геофизикийн холбооноос эрхлэн гаргадаг Earth and Space Sciences сэтгүүлийн 2023 оны 4 сарын 6-ны дугаарт дээрхи шинэ судалгааны талаар хэрхэн энэхүү нээлтийг хийснээ нийтэлжээ. Далайн болон агаар мандлын үндэсний хорооноос /National Oceanic and Atmospheric Administration/ мэдээлснээр дэлхий дээрхи идэвхитэй галт уулын дөрөвний гурав нь далайн ёроолд байдаг гэжээ. Тэгэхээр бид далайн ёроол дахь идэвхитэй галт уулсыг яаж олох вэ? Усан онгоцноос дууны долгион ашиглан илрүүлдэг хэдий ч энэ нь тухайн уулан дээгүүр тус онгоц явж өнгөрөхдөө л илрүүлдэг байна.
Геворгианы эрдэмтдийн баг дагуулын алтиметр хэмээх салбар шинжлэх ухааны тусламжтайгаар далайн ёроолын өндрийн өөрчлөлтийг хэмжин 19000 орчим уулсыг илрүүлсэн байна. Далайн ёроолын өндрийн өөрчлөлт ба далайн уулс нь таталцлын хүчний нөлөөг мөн олж илрүүлсэн байна. Энэхүү арга техникийн тусламжтайгаар Геворгианы баг 19325 шинэ галт уулыг далайн ёроолоос нээн илрүүлж 2011 онд хийгдсэн байсан далайн ёроолын 24643 галт уулсын зураглалыг нэмэн сайжруулж алдааг нь засварлажээ. Тэрээр хэлэхдээ шинээр илрүүлсэн уулс нь хиймэл дагуулын мэдээнд илрэхээргүй жижиг хэмжээтэй байсан. Гэхдээ Европын сансрын агентлэгээс хөөргөсөн CryoSat-2 хиймэл дагуулын мэдээг Энэтхэг, Францын SARAL хиймэл дагуулын мэдээллээр нарийвчлалыг нь сайжруулан боловсруулсны үр дүнд жижиг уулсыг илрүүлж чадсан байна.
Далайн уулсыг судлах нь ямар ач холбогдолтой юм бэ?
Далайн гүний уулсыг судалснаар дэлхийн тектоник хавтан ба соронзон талбайг илүү сайн мэдэж чадна. Мөн галт уулсын судалгаа нь дэлхийн мантийн бүрдэл, температурын талаар мэдээлэл өгдөг. Мөн далайн гүний усны урсгалд уулс нөлөөлдөг. Усны урсгал уулсын нөлөөгөөр хүйтэн ус зөөвөрлөгддөг.
Түүнчлэн далайн уулс нь ашигт малтмалаар баялаг бөгөөд далайн амьтадын амьдрах орчин болдог. Ийм учраас эрдэмтэд далайн ёроол болон далайн уулсыг судалдаг юм.
Эх сурвалж : Global Distribution and Morphology of Small Seamounts
https://youtu.be/q-U4G9zBk3E?si=amRSc6I4gmP92pH4
https://earthsky.org/earth/19000-undersea-volcanoes-found-on-ocean-floor/