Судлаачид төгсгөлөг тооны бөмбөрцөг багтаах бодлогыг шийдэж, "Хиамны сүйрэл"-ийг илрүүлэв
Судлаачид төгсгөлөг тооны бөмбөрцөг багтаах бодлогыг шийдэж, "Хиамны сүйрэл"-ийг илрүүлэв

Твенте их сургууль болон Утрехтийн их сургуулийн судлаачид уян сав суулга дотор төгсгөлөг тооны бөмбөрцөг багтаах бодлогыг судалжээ. Доктор Хануманта Рао Вутукуригаар ахлуулсан баг энэхүү гайхалтай математикийн бодлогыг туршилт болон симуляцийн аргыг хослуулан ашиглаж судалсан.

Хиам шиг шугаман бүтэц нь оновчтой багтаах шийд болдог гэж математикчид хэдэн арван жилийн өмнө таамаглаж байсан ч энэ нь бүх бөмбөрцгийн хувьд биелдэггүй ажээ.

Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа нь бөмбөрцгийн тоо нэмэгдэхийн хэрээр шугаман, хиам шиг зохион байгуулалтаас бөөгнөрсөн хэлбэрт шилжиж байгааг тогтоожээ. "Хиамны сүйрэл" гэж нэрлэгддэг энэхүү бодлого нь математикчдын сонирхлыг татах болжээ.

Судлаачид микрон хэмжээтэй коллоид тоосонцор болон аварга том нэг давхаргат цэврүүтүүдийг (GUVs) уян сав болгон ашиглан гурван хэмжээст бодит орон зайд туршилт хийжээ. Тэд 1D (хиам), 2D (хавтан) болон 3D (кластер) зэрэгт тогтвортой байдлыг ажиглаж, бөмбөрцөг багтаах нарийн динамикийг шийдсэн.

Судлаачид Утрехтийн их сургуультай хамтран ажилласнаар симуляци болон туршилтын үр дүнг баталгаажуулжээ. Симуляцийн үр дүнд хиамны хэлбэртэй байх нь 55 хүртэлх бөмбөрцгийн хувьд оновчтой байх боловч үүнээс илүү шигүү байрласан үр дүнтэй нь гурван хэмжээст кластерууд байсан бөгөөд анхны математикийн таамаглалыг няцаасан болохыг харуулсан.

Энэхүү салбар дундын судалгаа нь төгсгөлөг тооны бөмбөрцөг багтаах бодлогын талаарх чухал ойлголтыг өгөхөөс гадна онолын таамаглалын практик ач холбогдлыг онцлон харуулж байна. Судалгааны үр дүн нь бодит ертөнцийн систем дэх(дэлхий дээрх) нарийн төвөгтэй үзэгдлүүдийг судалж мэдэхийн тулд туршилтын ажиглалтыг симуляци тооцоололтой хослуулах нь чухал болохыг онцолж байна.

 

Эх сурвалж:https://phys.org/news/2024-01-simulations-tackle-finite-sphere-problem.html

 

Мэдээ бэлтгэсэн: Математикийн салбарын ЭША, Ш.Идэрбаяр /Магистр/


Бусад мэдээлэл