10 см нарийвчлал бүхий байршил тогтоох систем
10 см нарийвчлал бүхий байршил тогтоох систем


    Судлаачид GPS-ээс өөр байршил тогтоох шинэ систем боловсруулжээ. Тус систем нь хот суурин газарт илүү тохиромжтой бөгөөд 10см нарийвчлалтай, автоматжуулсан тээврийн хэрэгсэл, квант харилцаа холбоо, шинэ үеийн хөдөлгөөнт холбооны систем зэрэг байршил тогтоох зориулалт бүхий олон төрлийн хэрэглээнд ашиглаж болох шинэ үеийн шинэ технологи болжээ. Делфтийн Технологийн Их сургууль, Амстердамын Вриже Их сургууль болон Дач Метерологийн Их сургуулийн Электроник&Цагийн систем судлалын эрдэмтэд хот дотор ашиглах GPS-ээс илүү нарийвчлалтай байршил тогтоохсистемийг зохион бүтээжээ. Энэхүү систем нь 10см нарийвчлалтай бөгөөд автоматжуулсан тээврийн хэрэгсэл, квант харилцаа холбоо,  шинэ үеийн хөдөлгөөнд холбооны систем зэрэг байршил тогтоох зориулалт бүхий олон төрлийн хэрэглээнд ашиглаж болох систем юм. Энэ тухай NATURE сэтгүүлд хэвлүүлсэн байна.

    Одоо бид дэлхий нийтээрээ байршил тодорхойлохдоо АНУ-ын GPS, Европын холбооны Галелео гэсэн системүүд дээр тулгуурдадаг боловч эдгээр нь өндөр барилгажсан хотод хүлээн авагчаас ирэх радио дохио саатдаг тохиолдол их бий. “Өндөр барилга бүхий хотуудад GPS байршлыг найдвартай зөв тодорхойлж чадахгүй байх нь элбэг байдаг, нөхцөл ийм байхад бүрэн автомат тээврийн хэрэгслийг амьдралд нэвтрүүлэхэд бэрхшээлтэй байсаар байна. Өнөөгийн бидний ашиглаж байгаа байршил тогтоох системүүд нь хиймэл дагуулын чиглүүлгийн GPS байгаа нь учир дутагдалтай байна” хэмээн төслийн зохицуулагч Делфтийн Технологийн Их сургуулийн судлаач Кристиан Тибериус хэлэв.

    Тэдний “SuperGPS” нэртэй төслийн зорилго нь хиймэл дагуулын оронд хөдөлгөөнт холбооны сүлжээг ашигладаг бөгөөд GPS-ээс илүү найдвартай, байршил тогтоогч өөр системийг хөгжүүлэх байлаа. Амстердамын Вриже Их сургуулийн Йероен Коэлэймейж хэлэхдээ “Хамгийн сүүлийн үеийн инноваци ашиглан харилцаа холбооны сүлжээг, GPS-ээс хамааралгүй маш оновчтой өөр байршил тогтоох систем болгон хувиргах боломжтой болохыг бид ойлгосон. Бид одоо байгаа гар утас болон Wi-Fi сүлжээнүүдийн адил холболтыг шийдэн GPS-ийн нэгэн адил цагийн системтэй байршил тогтоогч системийг амжилттай шийдэж чадлаа” хэмээжээ.

Атомын цаг

    Тус төслийн гол амжилтуудын нэг нь гар утасны сүлжээг өндөр нарийвчлал бүхий атомын цагтай холбож чадсан явдал. Дач Метерологийн Их сургуулийн Электроник&Цагийн систем судлалын эрдэмтэн Эрик Диерикс “Бид атомын цагийг харилцаа холбооны сүлжээнд нэвтрүүлэх боломжийг судалж байсан юм. Бидний танилцуулж буй оптик-утасгүй системийн тусламжтайгаар атомын цагийг Wi-Fi сүлжээний адилаар ашиглах боломжтой болно. Энэ нь үндсэндээ секундэд тэрбумын нэг хүртэлх өндөр нарийвчлалтай радио цаг бүхий технологи юм” гэсэн байна. 

    Энэхүү систем нь ердийнхөөс хамаагүй том зурвасын өргөнтэй радио дохиог ашиглах болно. “Барилга байгууламж нь радио дохиог сарниулдаг, ингэснээрээ байршил тогтоогч төхөөрөмжийг төөрөгдүүлдэг. Харин манай системийн зурвасын өргөн нь олон нарийн зурвасуудаас бүтсэн байх бөгөөдэнэ нь сарнисан ойлгомжгүй дохиог багасан, нарийвчлалын чанарыг сайжруулах төдийгүй тус дохио нь гар утасны дохиотой маш төстэй байх болно” хэмээсэн байна.

Бэлтгэсэн: Мэдээллийн технолгийн салбар, ЭША, Г.Булган

Эх сурвалж https://www.sciencedaily.com/releases/2022/11/221116113115.htm

Journal Reference:

Jeroen C. J. Koelemeij, Han Dun, Cherif E. V. Diouf, Erik F. Dierikx, Gerard J. M. Janssen, Christian C. J. M. Tiberius. A hybrid optical–wireless network for decimetre-level terrestrial positioningNature, 2022; 611 (7936): 473 DOI: 10.1038/s41586-022-05315-7



Бусад мэдээлэл