Өнөөгийн аюулгүй байдлыг хангадаг бизнес, засгийн газар, хувь хүмүүсийн хувьд мэдээллийн хамгаалалт, хэрэглэгчийн хандалтыг удирдах, хариу арга хэмжээ авахад нь саад болж буй нарийн төвөгтэй кибер халдлагад өртөх, өсөн нэмэгдэж буй дэд бүтцийн нарийн төвөгтэй байдал зэрэг олон сорилт тулгарч байна. AI нь янз бүрийн салбарт олон давуу тал, хэрэглээг санал болгодог бөгөөд тэдгээрийн нэг нь кибер аюулгүй байдал юм. Хиймэл оюун ухаан нь маш хурдацтай хөгжиж байгаа технологи бөгөөд зураг, видео, бичвэр, код зэргийг ашиглан контентийг бий болгодог. Мөн сая сая өгөгдлийн багцуудыг ашиглан хүний хийсэн ажлаас ялгагдахааргүй контентыг хоромхон зуур бүтээж чаддаг. Тийм учраас хакерууд хиймэл оюун ухаан ашиглан дүр эсгэж байдаг. Үүнд хязгаарлагдмал нөөцтэй мөн мэдлэг чадвар дутмаг хүмүүс маш хялбархан өртдөг. Кибер аюулгүй байдлын аюул заналаас урьдчилан хамгаалахын тулд олон улсын хамтын ажиллагааны хэрэгцээнд үндэслэн хамтын хамгаалалтыг бэхжүүлэх хэрэгтэй хэмээн үзэх болсон.
Кибер аюулгүй байдалд хиймэл оюун ухаан ашиглахын зарим ач тус:
1. AI шийдлүүд нь сүүдрийн өгөгдлийг тодорхойлж, өгөгдөлд хандах хэвийн бус байдлыг хянах, өгөгдөл эсвэл нууц мэдээлэлд хандсан хүн бүрт гарч болзошгүй аюулын талаар кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд сэрэмжлүүлэх, бодит цаг хугацаанд асуудлыг илрүүлэх зэрэг боложтой болгодог.
2. AI технологи нь эмзэг байдлыг илрүүлж, кибер гэмт хэрэгтнүүд болон кибер гэмт хэргээс хамгаалахад тусална.
3. AI загварууд нь нэвтрэх оролдлого бүрийн эрсдэлд дүн шинжилгээ хийж, хувийн мэдээллээр дамжуулан хэрэглэгчийг баталгаажуулах, баталгаажсан хэрэглэгчдийн хандалтыг хялбарчлах, хэрэглэгчийн туршлагийн аюулгүй байдлыг тэнцвэржүүлэхэд тусална.
Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбарын ЭША Б.Тунгалагтамир
Эх сурвалж: https://www.ibm.com/ai-cybersecurit