Энэтхэгийн далайн баруун
өмнөд хэсгийн харагдах байдал /SeaWiFS хиймэл
дагуул/
Мэйне эргээс далайг харах эсвэл Грекийн арал дахь наран шарлагын газраас далайг
харах хоёрт далайн өнгө маш өөр өөр өнгөөр харагддаг. Яагаад далай ийм олон
төрлийн цэнхэр өнгийг агуулна вэ?
НАСА-ийн
далай судлаач Жан Карл Фелдман “Нэгдүгээрт
далай цэнхэр өнгөтэй биш огт өнгөгүй. Харин
далайн хэр гүн болохыг гадаргуугийн өнгөнөөс харж болно” хэмээсэн байдаг.
Шилэн аягатай ус гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэн тунгалаг бөгөөд өнгөүй харагдана. Үүнийг физикийн хуулиар тайлбарлавал нарны гэрлийн спектр цацаргалт нь өөр өөр долгионы урттай байдаг бөгөөд урт долгионууд бидний нүдэнд улаан, улбар шар өнгөтэй харин богино долгионы урт нь цэнхэр болон ногоон өнгөөр харагддаг. Нарны гэрэл далай руу тусахад усны молекултай харилцан үйлчлэлцэн гэрлийг шингээх ба сарниулдаг. Хэрэв далайд молекулаас өөр зүйл үгүй бол богино долгионууд ямар нэгэн зүйлд цохигдон сарниж цэнхэр өнгийг үүсгэнэ. Үүний зэрэгцээ нарны гэрлийн улаан тоосонцор гадаргуу дээр шингэддэггүй.
Атландын далайн зарим хэсэг бараан цэнхэр өнгөтэй байдаг бол халуун бүсийнх нь индранил өнгөтэй байна.
Грекэд ус нь маш үзэсгэлэнтэй оюу өнгөтэй
байдаг, учир нь ёроолд нь цагаан элс, цагаан чулуутай байдагтай холбоотой. “Гэрэл далайн гадарга дээр ойж далайн гүн рүү
шингэн буцаж ойхдоо усыг сайхан цэнхэр өнгөтэй болгож харагдуулдаг. ”
ӨНГӨ
НЬ ДАЛАЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ИЛТГЭНЭ
Тэнгис нь тун ховор тохиолдолд цэвэр
байдаг, ихэнхидээ бичил ургамал, амьтад болон хурдсаар бохирлогдсон байдаг
байна. Далай судлаач эмч нар өвчтөнүүдийнхээ биеийн байдлыг тодорхойлохдоо далайн өнгийг чухал үзүүлэлт болгон авдаг.
Далайн гадаргуу дээр харагдаж буй өнгө нь түүний гүнд юу болж байгааг тодорхойлдог
байна.
Энэ нь зөвхөн сэтгэл татам байгаад зогсохгүй тунадас, хурдатгал нь бараан бор өнгийг үүсгэдэг бол шим тэжээлээр баялаг хэсэгт ургадаг фитопланктон хэмээх бичил ургамлын улмаас ногоон өнгийг
үүсдэг байна.
Фитопланктон нь хлорофилл ашиглан нарны энергийг ус, нүүрстөрөгчийн давхар ислийг органик нэгдэл болгон хувиргадаг. Фотосинтез гэж нэрлэгддэг энэхүү процессын ачаар фитопланктон нь бидний
амьсгалж буй хүчилтөрөгчийн тэн хагасыг үйлдвэрлэдэг. Ихэнх фитопланктон далайн усанд ногоон өнгө өгдөг бол зарим нь шар, улаавтар эсвэл хүрэн өнгөөр өгдөг гэж Фельдман хэлэв.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨЛӨЛ
Шинжлэх ухааны сэтгүүлд 2018 оны 1-р сард нийтлэгдсэн судалгаагаар сүүлийн 50 жилийн хугацаанд хүчилтөрөгчийн дутагдалд орсон далайн бүсүүд дөрөв дахин нэмэгдэж, ойролцоогоор 4 475 755 хавтгай дөрвөлжин км. Үүний нэг хэсэг нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж далайн температур нэмэгддэгтэй холбоотой байж болох юм, учир нь халуун усанд хүчилтөрөгч бага байдаг. Ийм шалтгааны улмаас фитопланктон сайн үрждэг, фитопланктон нь далайн хүнсний эргэлтийн үндсэн суурь болдог. Гэвч “ХЭТ ИХ САЙН БАЙНА ГЭДЭГ НЬ ӨӨРӨӨ САЙН ЗҮЙЛ БИШ” ГЭЖ Фельдман хэлсэн байна.
"Нарны гэрэл цацарч л байгаа хойно өнгөт орчлон маань гоо үзэсгэлэнгээрээ туяарсаар л байх бизээ”.
Мэдээ бэлтгэсэн: МТТХ-ийн Мэдээллийн технологийн салбар, ЭША Г.Булган