Хиймэл оюун ухаан нь дижитал маркетинг, график дизайн зэрэг олон салбарт ашиглагддаг. Эдгээр салбаруудад хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглагддагийг харцгаая.
Маш олон бизнес эрхлэгчид хиймэл оюуныг дижитал маркетингийн стратегидаа нэвтрүүлж байна. AI технологи нь маркетингийн менежерүүдэд цаг хугацаа хэмнэж, илүү ухаалаг ажиллахад тусалж, хэрэглэгчдийн онцлогт нийцүүлэн шийдэх олон асуудлыг шийдэж өгдөг.
Хиймэл оюун ухаан нь дижитал маркетингийн менежерүүдэд хэрэглэгч тус бүрийн онцлогт тохирсон зар сурталчилгаа болон дизайныг боловсруулах боломжийг бий болгодог.AI технологи нь эхлээд өгөгдлийг ашиглан хэрэглэгчдийг шинжилж, тэдний зорилго, хэрэгцээг тодорхойлдог. Үүний дараа байгалийн хэл үүсгэх (NLG) болон байгалийн хэл боловсруулалт (NLP)-ыг ашиглан тухайн хэрэглэгчид тохирсон хувийн зар сурталчилгааг бий болгодог.
Дижитал маркетингд зөв хэрэглэгчдийг чиглэн ажиллах нь чухал байдаг бөгөөд AI технологи нь энэ тал дээр маш үр дүнтэй. AI нь өнгөрсөн болон одоогийн хэрэглэгчдийн өгөгдөл, сурталчилгааны гүйцэтгэлийг шинжилж, урьдчилан тодорхойлсон гол гүйцэтгэлийн үзүүлэлтүүдтэй (KPI) харьцуулдаг. Үүний үндсэн дээр ирээдүйн сурталчилгаанд хамгийн тохиромжтой зорилтот үзэгчдийг тодорхойлдог.
Дижитал маркетингийн компаниуд ажлуудынхаа явцыг тасралтгүй хянаж, шаардлагатай сайжруулалтуудыг хэрэгжүүлэх нь маш чухал. AI технологи нь энэ процессыг хялбарчилж, маркетингийн компаниудын ажлын гүйцэтгэлийг хянах, оновчтой болгоход тусалдаг. Машин сургалтын алгоритмууд нь ажлын гүйцэтгэлийг шинжилж, гүйцэтгэл болон хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зөвлөмжүүдийг гаргадаг. Түүнчлэн, AI нь маркетингийн менежерүүдийн анзаараагүй гүйцэтгэлийн алдааг ч илрүүлэх чадвартай.
Dragonfly AI зэрэг урьдчилан таамаглах аналитик багажууд нь дизайнеруудад дизайны үр нөлөөг бодит хэрэглэгчдэд туршилт хийхээс өмнө үнэлэх боломжийг олгодог. Энэ нь дизайнеруудад бүтээлүүдээ илүү үр дүнтэй болгохын тулд цаг хугацаа их шаардсан, өндөр зардалтай хэрэглэгчийн туршилтын процессыг багасгах боломжийг олгодог.
Хиймэл оюун ухааны график дизайн нь бүтээгдэхүүн болон сав баглаа боодлын дизайнд, ялангуяа өвөрмөц онцлог шаардлагатай үед ашиглагдаж эхэлж байна. Жишээлбэл 2017 онд Nutella брэнд хиймэл оюун ухааны алгоритмуудыг ашиглан “Nutella Unice” хэмээх өвөрмөц загвар бүхий шилнүүдийг бүтээжээ. Энэхүү алгоритм нь хээ болон өнгийг хослуулан товчлуур дарах төдийд сая сая өвөрмөц шилний загвар гаргажээ. Энэхүү ажлын үр дүнд 30 хоногийн дотор долоон сая гаруй шил зарагдсан байна.
Хиймэл оюун ухааны логоны дизайн боловсруулахад маш их хэрэгтэй. Интернэтэд AI технологид суурилсан олон үнэгүй лого боловсруулах хэрэгслүүд байдаг бөгөөд хэрэглэгчийн оруулсан өгөгдөл дээр үндэслэн өвөрмөц логонуудыг бүтээдэг. Хэрэв та илүү өндөр түвшний лого боловсруулах хэрэгсэл хайж байгаа бол Tailor Brands гэх мэт дэвшилтэт AI технологид суурилсан лого боловсруулах хэрэгслийг ашиглаж болно. Энэхүү хэрэгсэл нь өвөрмөц лого бүтээхээс гадна хэрэглэгч өөрийн хүсэлд нийцүүлэн логоны дизайныг үргэлжлүүлэн өөрчлөх боломжийг олгодог.
График дизайнерууд санаагаа хэрэгжүүлэхийн тулд харандаа ч барих шаардлагагүй болсон. OpenAI-ийн GPT-3 нь дизайнеруудын хэлсэн санааг текст болгон хувиргаж, тэдний бүтээлийг шууд бүтээх боломжийг олгодог. Жишээлбэл, могой хэлбэртэй зурвас эсвэл FA Cup тэмцээний баннер зэргийг үүсгэхдээ дизайнерууд зөвхөн санаагаа хэлэхэд хангалттай. Хиймэл оюун ухаан нь график дизайнеруудын бүтээлч процессыг өөрчилж, тэдний санааг товчлуур дарах төдийд бодит бүтээл болгон хувиргах боломжийг бүрдүүлж байна.
Эх сурвалж : https://dragonflyai.co/resources/blog/how-to-use-ai-to-inform-design
Мэдээ бэлтгэсэн: МТС ЭША Б.Тунгалагтамир