Бетани Вроокшэйр
Бидний ертөнц тэр чигээрээ өнгө билээ. Гэвч та тэр их
өнгөний эрчмийг бүгдийг нь харж чаддаггүй. Эрдэмтэдийн судалгаагаар хүрээлэн буй орчинд
ялгарч буй өнгөний 70 хувийг нь ч бид хүртэж мэдэрч чаддаггүй болохыг баталжээ.
“Бид өөрсдийгөө хэтрүүлэн үнэлдэг” гэж Массачусетистийн
их сургуулийн Амерт коллежийн тархи мэдрэл судлаач эрдэмтэн Майкл Коэн хэлсэн
байдаг. Мөн тэрээр “Хүмүүс бид өөрсдийгөө
мэддэггүй хэтрүүлэн үнэлдэг” гэж хэлдэг байна.
Коэн хамтран зүтгэгчдийнхээ хамтаар хүн төрөлхтөн оршин буй орчлон ертөнцөө хэрхэн хардаг болохыг зураглахыг оролдож байгаа билээ. Тэд 160 коллежийн оюутнуудыг 3 хэмжээст загварчлал бүхий вертуал орчин бүрдүүлэн туршилтанд оруулжээ. Энэхүү туршилтанд хамрагдаж буй оюутнууд тусгай нүдний шил зүүснээр бодит ертөнцөөр аялж буй мэт сэтгэгдэлийг төрүүлдэг байна.
The limits of color awareness during active, real-world vision
Судлаачид аль чадахаараа бодит байдал үүсгэхийг
эрмэлзсэн бөгөөд ихэвчлэн youtube сувгийн бичлэгүүдийг ашигласан байна.
Вертуал орчинд орсон оюутнуудыг тойроод алх гэж хэлэх ба ингэж алхахад нь Коэны багийнхан тэдний нүд хаагуур бэлчихийг нь ажиглана. Дараа нь судлаачид маань тухайн орчных нь өнгийг зах хэсгээс нь арилгана. Эрдэмтэд тухайн оюутаны нүд хаашаа бэлчиж байсныг мэдэж байгаа учраас үзэгдэх хязгаарынх нь хэсгээс арилгадаг байна. Ингэхэд хүмүүс хар цагаан болсныг анзаарахгүй өнгөтөөр харснаараа үргэлжлүүлэн харсаар байжээ.
Ихэнхи хүмүүс эрдэмтэдийн хийсэн үйлдлийг гадарлаагүй
байна. Судалгааны багийнхан вертуал орчин дахь дөрөвний гурав хэсгийнх нь
өнгийг арилгасан байхад судалгаанд оролцогчдын 100 хүн тутмын дунджаар 17 нь
өнгө арилсан байгааг мэдсэн гэнэ.
Судлаачид өнгийг маш удаанаар нэмж арилгасаар дөнгөж 5
хувийг нь өнгөтэй үлдээхэд оролцогчдын 100 хүн тутмын 30 нь өнгөтөөр харсаар л
байсан гэнэ.
Хүмүүсийн ийн анзаараггүй байгааг вертуал ертөнцөд болж
буй үйл явдалд анхаарснаас өнгийг чухалчлаагүй байх талтай хэмээн тайлбарлаж
болно л доо.
Судлаачид дараагийн удаад нь оролцогчдыг өнгийг арилгах
болно шүү сайтар анхаараарай хэмээн сануулсан ч гэсэн тэд өнгө арилж байгааг
анзаарахгүй л байлаа. Захын өнгөнөөс арилж байгааг сануулан хэлсэн ч тэд
өнгөний гуравны хоёр нь алга болтол өнгө арилсан байна гэж мэдэхгүй байсаар
байлаа.
Судалгааны үр дүн нь анхаарлын хандлагыг харуулсан зүйл
боллоо. Өөрөөр хэлбэл хүмүүс анхаарлаа хандуулаагүй зүйлээ үл ойшоодог болох нь
харагдаж байна гэсэн үг. Гэхдээ энэ нь тийм ч муу зүйл биш байх, учир нь энэ
дэлхий дээр үй олон зүйл байхад зарим зүйлсийг нь анхаарахгүй байснаар тархинд хэт
ачаалал ихдэхгүй сайн талтай байх биз.
Коэн өнгө өөрчлөгдөхийг анзаарч чадаагүй явцыг тийм ч
гайхалтай зүйл биш гэж хэлж байна. Яагаад гэвэл бидний нүд өнгө мэдрэх эсүүд
бүхий конус болон хөдөлгөөн мэдрэх саваан эсээс бүрдсэн байдаг. Өнгө мэдрэгч
конус эс нь нүдний торлог бүрхэвчний арын төв хэсэгт байрладаг бол нүдний
үлдсэн хэсэг нь илүү их саваа эснээс бүрдэнэ. Энэ нь нүд харах хязгаарынхаа
захын өнгийг олж харах чадваргүй гэсэн үг юм байна. “Та захын зарим өнгийг харж
болно гэхдээ хөдөлгөөн мэдэрдэгтэй чинь адилтгах аргагүй” гэж тэрээр
тайлбарлажээ.
Мэдиссоны их сургуулийн хараа зүйн судлаач Эндрю Хаун “вертуал
орчинг бүрдүүлсэн нь их шинэлэг зүйл байна. Иймэрхүү төрлийн судалгаа өөр хийгдээгүй
гэж бодож байна. Гэхдээ урьд нь хийгдэж байсан Горилл бүхий туршилттай төстэй
юм” хэмээн хэлжээ.
Туршилтанд, бичлэгэнд хүмүүс хэдэн удаа бөмбөг дамжуулж
байгааг тоол гэдэг байна. Туршилтанд оролцогч бөмбөг дамжуулах явцыг тоолсоор
гориллын хувцас өмссөн хүн гарч ирээд бүр этгээд хөдөлгөөн хийж байгааг нь ч анзаардаггүй
гэнэ.
“Таны харах чадвар толгойд чинь буюу ухамсартай чинь холбоотой
байдаг” гэж Хаун хэлсэн байна. Та магадгүй ертөнцийг ихээ томоор харж байгаа юм
шиг санадаг байх. Гэхдээ та зөвхөн юунд анхаарлаа хандуулж байна түүнийгээ л
харж байдаг юм шүү дээ. “Та хэрэв бүхнийг мэддэг хардаг гэж бодож байгаа бол энэ
чинь хуурмаг зүйл шүү” хэмээн тэрээр нэгэнтээ хэлсэн байна.
Эх сурвалж: www.sciencenewsforstudents.org/article/color-perception-brain-vision-attentional-bias
Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбарын ЭША Г.Булган