ХИЙМЭЛ ОЮУН УХААН ОЛИМПЫН ЦАГ БҮРТГЭХ АЛБАНД
ХИЙМЭЛ ОЮУН УХААН ОЛИМПЫН ЦАГ БҮРТГЭХ АЛБАНД


Олимпын албан ёсны цагчин Омега одоогоос эхлэн компьютер хараа, хөдөлгөөн мэдрэгч зэргийг усан сэлэлт, гимнастик, элсний гар бөмбөгийн тэмцээнүүдэд хэрэглэж байна.

Омега өөрсдийн бүтээсэн хиймэл оюун ухаанаа (ХОУ) элсний гар бөмбөгийн төрөлд сургахад  дөрвөн жилийг зарцуулаад байна.

Олимпын тэмцээний цаг тоолох нь үргэлж тийм ч хүнд асуудал байгаагүй юм. 1896 оны 4 сарын 10 өдөр Олимпын анхны марафон гүйлтийн тэмцээнд 5 улсын 17 тамирчин оролцжээ. 40 гаруй километр замыг 5 орны тамирчин туулж 2 цаг 58 минут 50 секунд хурдалсан Грек улсын тамирчин Спиридон Луийс түрүүлжээ.

Энэ гайхалтай баримтыг яаж тогтоов, Афин хотод болсон уг марафоны гараан дээр түлхсэн цагийг тамирчдаас түрүүнд бариан дээр дугуйгаар авчирсан нь 3 хүрэхгүй цагийн дараа Луийсийг барианд ороход хугацаагий нь бүртгэх боломжтой болгожээ.

Сүүлийн 125 жилийн турш юм бүхэн сайжирсаар байна. 1932 оноос хойш Олимпын албан ёсны цагчинаар ажиллаж байгаа Омега маш олон дэвшилийг Олимпын тэмцээнүүдэд нэвтрүүлсээр байна. Олимпын цаг бүртгэлд гарсан хамгийн үр дүнтэй дэвшилтүүдийн нэг нь 1948 оны Лондоны олимпоор танилцуулагдсан Омега болон Английн гүйлтийн барианы бичлэг (British Race Finish Recording Company)-ийн компаний хамтран бүтээсэн “Шидэт нүд” (Magic Eye) нэртэй барианы зураас дээр байрлуулдаг автомат камер байсан юм. Үүнээс өмнө, тамирчдын барианд орсон цаг нь шүүгчдийн нүдэн баримжаа болон тэдний цагийн товчлуур дарах хурднаас хамаардаг байлаа.

Гэхдээ “Шидэт нүд” технологи нь тэр үедээ харьцангуй шинэ байсан учир 1948 оныг хүртэл товчлуурт цагаар тооцсон хугацааг албан ёсныхоор бүртгэдэг байжээ. Үүнээс хорин жилийн дараа “Шидэт нүд” технологи нь өргөн хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд 1968 оны Мексикийн олимпын тэмцээнүүдийн хугацааг зөвхөн камертай автомат цагаар бүртгэж эхэлсэнээр дэлхийн шинэ 10 дээд амжилт бүртгэгджээ. Эдгээр автомат камертай цагууд нь технологийн хувьд баталгаатай байсан ч техникийн саатал гарах тохиолдолд гар аргаар ажиллах 45 шүүгчийг Мексикт ажиллуулжээ.



1948 онд Лондонд танилцуулсан “Шидэт нүд”

Үүнээс хойш Омега нь зөвхөн цаг бүртгэлийн нарийвчлалыг сайжруулахаас (2012 оны Лондоны Олимпоор секундийн саяны нарийвчлалтай квант цаг (Quantum Timer)-аа танилцуулсан нь өмнөхөөсөө 100 дахин их нарийвчлалтай байсан) гадна Олимпод нэмэгдэж буй олон шинэ төрлийн тэмцээнийг шууд хянах аргуудыг боловсруулсаар байна. Жишээ нь 2021 оны Токиогийн олимпид нэмэгдсэн скэйтбординг, хадант авиралт, сервинг гэх мэт.

Спорт авиралт, усан сэлэлт, хөнгөн атлетик, гимнастик, морин спорт зэрэг нь хугацаа тооцоолох шинэ болон шинэчилсэн аргад энэ онд шилжсэн. Магадгүй хамгийн сонирхолтой нь Омега өөрийн бүтээсэн хиймэл оюун ухаандаа элсний гар бөмбөг заахад  дөрвөн жил зарцуулсан явдал байж болох юм.

Омега Таймингийн Судалгаа боловсруулалтын хэлтэс нь удирдлага Алайн Зобрист хэлэхдээ “Бид одоогоор тамирчид төдийгүй бөмбөгийг дагахын тулд компьютер харааны технологи бүхий камер ашиглаж байна. Энэ бол энэ зорилгоор ашиглаж байгаа камер болон хиймэл оюуны хослол юм” гэжээ.

 Омега Таймингийн судалгааны баг 180 инженертэй, Зобристын хэлснээр, байран дотор байршил тогтоох, хөдөлгөөн мэдрэх систем боловсруулах ажлаа 2012 онд эхэлжээ. Тэдний зорилого нь Омегагийн оролцдог 500 давсан спортын тэмцээнүүдийн үеэр тамирчдын үзүүлэлтийн нарийн мэдээлэл бодит цагт шууд авах явдал байлаа. Иймд үзэгчид дэлгэцэн дээр юу харж байгаатай мэдээлэлийг таарахуйц байлгахын тулд үйл явдлыг яг цагт нь хэмжих, боловсруулах, дамжуулах  нь арваны нэг секунд шаардана.

Зобристын хэлснээр хиймэл оюуныг сургах хамгийн хүнд хичээл нь камерт бөмбөг харагдахгүй үед түүнийг мөрдөх байв. “Заримдаа бөмбөг нь тамирчдын биеэр халхлагдчихдаг, заримдаа телевизийн дэлгэцээс гарчихдаг иймд шийдэх гол асуудал бол бөмбөг харагдахгүй болоход түүнийг мөрдөх явдал юм. Учир нь бөмбөг камерын харах өнцгөөс гарсан тохиолдолд бөмбөгний байршлын талаарх ямар ч өгөгдөл байхгүй тул программ нь өөрөө тооцоолох аргаар бөмбөгний байршлыг таамаглаж өгөгдөл бүтээх хэрэгтэй болсон” байна.

Энэхүү бөмбөгний байршлыг таамаглах нь ХОУ-ны тоглолтын үед юу болж байгааг ойлгоход туслах хамгийн гол хэрэгтэй хэсэг байдаг байна. Зобрист хэлэхдээ, бөмбөгийг хянаж байхад бөмбөгийн байршлыг мэдэхээс гадна хэзээ чиглэлээ өөрчилснийг мэдэх боломжтой. Мөн үүнийг тамирчид дээр суурилуулсан  мэдрэгчтэй цуг ашигласнаар аль багийн аль тамирчин ямар төрлийн цохилт хийснийг таних боломжтой гэжээ.

Эх сурвалж:  https://www.wired.com/story/omega-olympics-beach-volleyball-time/?utm_campaign=The%20Batch&utm_medium=email&_hsmi=146579526&_hsenc=p2ANqtz-8_6dhsS1eOQ6FiXM127tg05xGlV3fW-f3plUq7_9utmOzBmWMBV5Dc3YOjEef1_ps7K4wQDs6jSQj-6ghI0rBCGOg2LA&utm_content=146576627&utm_source=hs_email

Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбар, ЭША, Э.Соджамц

 


Бусад мэдээлэл