МТТХ-ийн ШУ-ыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд ЕБС-ийн сурагчдад зориулсан ээлжит Мэргэжил сурталчлах лекцээ 5 сарын 20-нд Хэнтий аймгийн 1-р сургуульд, 5 сарын 22-нд Сүхбаатар аймгийн 4-р сургуулийн 11-р ангийн сурагчдад амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн лекцээр Хиймэл оюун, өгөгдлийн шинжлэх ухааны мэргэжлээр Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч Б.Отгонсувд, Математикийн мэргэжлээр ЭША Э.Дэлгэрмаа, Программ хангамжийн мэргэжлээр ЭША Н.Баатар, Сансар судлал
зайнаас тандан судлалын мэргэжлээр эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Мөнх-Эрдэнэ нар сурагчдад зориулан мэргэжлийн чиг баримжаа олгох лекц уншив.
Мөн томилолтын үеэр Хэнтий аймгийн ЗДТГ-ын удирдлагуудтай уулзалт семинар хийж хамтран ажиллах санал солилцов.