МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН “ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН-2022” АЯНД ОРОЛЦОН МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНД НОМ ХАНДИВЛАЛАА
МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН “ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН-2022” АЯНД ОРОЛЦОН МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНД НОМ ХАНДИВЛАЛАА

 Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан Шинжлэх ухааны Академитай хамтранЭрдэм номын чуулганаяныг 2022 оны 4 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү аянд Математик, тоон технологийн хүрээлэн оролцон эрдэм шинжилгээ болон танин мэдэхүйн бүтээлүүдээсээ хандив өргөлөө. 

  Үүнд: ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн “Эрдэм шинжилгээний бүтээл 1”, “Эрдэм шинжилгээний бүтээл 2, ШУ-ны доктор Д.Цэдэнбаярын “Сонгодог Вольтерийн оператор” номууд, танин мэдэхүйн Д.Ууганбаатар, Д.Эрдэнэсувд, М.Мархамет, И.Бямбасүрэн зохиогчтой “Машин сургалт” гэсэн хялбаршуулсан бүтээл байсан бол төрийн соёрхолт, ШУ-ны доктор Р.Энхбат болон Г.Чулуун зохиогчтой “Шатрын математикийн бодлогууд” нэртэй хүүхэд, залуусын танин мэдэхүйн боловсролд зориулсан шатрын математикийн агуулгатай бодлого, хариултуудыг агуулсан гарын авлага, товхимол зэрэг номууд байв.

 

     Батламж гардуулсны дараа Монгол Улсын Үндэсний номын сан болон ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ түвшинд гаргаж, номын сангийн сан хөмрөгт буй хуучин сурвалж бичгүүд, ном бүтээлүүдийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, тухайн салбар шинжлэх ухааны хамтарсан номзүйн бүртгэл гаргах талаар хамтран ажиллахаар тохиролцлоо.

    МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбарын эрхлэгчдийг Үндэсний номын санд хүлээн авч, “Эрдэм номын чуулганаянд идэвхтэй хамрагдан номын сангийн сан хөмрөгийг баяжуулахад хамтран ажиллаж, эрдэм судлалын бүтээлүүдээ хандивласанд талархал илэрхийлж, “Батламжгардууллаа.



Бусад мэдээлэл
ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН
4 жилийн өмнө