Гүн сургалт
ашиглан цахилгаан сүлжээг үр ашигтай удирдах боломж
Дэлхий дахинд
эрчим хүч түгээх сүлжээ өдрөөс өдөрт олон сорилтуудтай нүүр тулсаар байна. Сэргээгдэх эрчим хүчийг (нарны хавтан, олон нийтийн салхин
цахилгаан үүсгүүр гэх мэт)-ийн хэрэглээ
хурдтайгаар өссөнөөр урьдчилан таамаглах аргагүй байдалд хүргэж болзошгүй юм.
Өмнө нь ашигладаг байсан уламжлалт цахилгаан сүлжээний горим нь тохиромжгүй
болж илүү идэвхтэй менежмент шаардлагатай болж байна. Түүнчлэн шинэ төрлийн
шаардлагууд үүсэж байгаа жишээлбэл(цахилгаан машин
цэнэглэх гэх мэт) цахилгаан
сүлжээний тодорхой хэсэгт энэ нь олон тоогоор төвлөрөх эсэхийг урьдчилан
таамаглах боломжгүй юм. Цахилгаан сүлжээ түгээх газрууд нь чадал болон
хүчдэлийг тархсан сүлжээний аль ч хэсэгт аюулгүй хэмжээнд барьж ажилладаг хэрэв
аюулгүй хэмжээнээс хэтэрвэл дэд станцууд болон цахилгаан түгээх төхөөрөмжүүд
болон сүлжээнд холбогдон тэжээгдэж буй төхөөрөмжүүдийг гэмтээх аюултай.
Нууцлалтай машин
сургалт
Ухаалаг цахилгаан тоолуурын өгөгдөл дээр тулгуурлан дүн шинжилгээ хийснээр түгээх сүлжээний аль хэсгийг эрсдэлтэйг тооцох боломжтой болно. Гэсэн хэдий ч ихэнх улс орнуудад ухаалаг цахилгаан тоолуурыг нийтээрээ ашиглахгүй байгаа юм. Улс орнууд нийтээрээ ашигласан ч хэрэглэгчдийн нууцлалыг хэрхэн хамгаалах талаар анхаарах шаардлагатай бөгөөд эрчим хүч нийлүүлэгч талаас хэрэглэгчийн хувийн мэдээлэлд цахилгаан түгээгч компаниудын хандах эрхийг ихээхэн хязгаарласан байдаг. Их Британийн Хэриот-Ваттийн их сургууль дахь ухаалаг системийн багийн судлаачид болон Шотландын эрчим хүчний сүлжээ компанитай хамтран асуудлууд уруу хандсан хэвлүүлсэн шинэхэн бүтээл хэвлүүлжээ. Шотландын цахилгаан сүлжээ түгээлтийн бодит мэдээлэл дээр тулгуурлан гүн сургалт ашиглан туршилт явуулахад цахилгаан түгээх сүлжээний аль ч хэсэгт нарийн тооцоолон хангалттай хэмжээний чадал хуваарилсан ба туршилтын өгөгдлүүдийг цуглуулахдаа тодорхой тооны цэгүүд дээрх ухаалаг тоолуураас өгөгдлөө авчээ. Энэхүү ажлыг удирдаж буй доктор Майзура Мохтар хэлэхдээ орчин үеийн ухаалаг тоолуур нь өрх бүрээс өндөр нарийвчлалтай өгөгдлийг цуглуулж чадах боловч тооцоолох хүчин чадлын хязгаарлагдмал байдал нь практикт нөлөөлдөг. Мөн тэрээр хэлэхдээ бидний хийсэн ажил нь бүхэл системийн хувьд урьдчилан таамаглахын тулд тодорхой тодорхой хэдхэн цэгүүдээс мэдээлэл авч ажиллахад өндөр үр дүн үзүүлж байгааг харж болно. Түүнчлэн чадлын урьдчилсан мэдээллийг гаргахын тулд зөвхөн одоогийн өгөгдлийг ашиглан хийж чадна. Хамгийн гол нь тэдний энэхүү арга нь хувь хүний нууцлалын талаасаа буюу өрх гэрийн бүрийн өгөгдлийн авахгүй гэдгээрээ давуу талтай. Төслийн үр дүн нь судлаачдын төсөөлж байснаас хамаагүй илүү үр дүн үзүүлсэн мөн хиймэл оюуны аргууд нь орчин үеийн эрчим хүчний системд үүсч буй чухал практик сорилтуудыг хэрхэн шийдвэрлэх боломжтойг харуулж байна.
Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбар, ЭША, Ө.Баттулга