“МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИ-2022” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
“МАТЕМАТИК, ТООН ТЕХНОЛОГИ-2022”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

   ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг “Математик, Тоон технологи-2022” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд онолын болон хэрэглээний математик, мэдээллийн технологи, тооцоолон бодох математик, симуляци, хиймэл оюун, машин сургалт гэх мэт чиглэлээр нийт 20 илтгэл хэлэлцүүлэгдсэн бөгөөд Иргэний Нисэхийн Ерөнхий Газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, МУИС зэрэг их дээд, сургуулиудаас судлаачид илтгэл хэлэлцүүлсэн байна. Энэхүү хуралд хэлэлцэгдсэн зарим судалгааны ажил нь МТТХ-ийн хянан магадалгаа бүхий  "Journal of Institute of Mathematics and Digital Technology" мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэх юм.







Бусад мэдээлэл
ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН
4 жилийн өмнө