Монгол улсын шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг 2019 оны 11 сарын 20нд боллоо. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр МТТХ-ийн Доктор Б.Нэргүй “Мэдээллийн технологийн орчин үеийн чин хандлага” Доктор Б.Батгэрэл "Математик микроскоп" ЭША Ө.Баттулга “Зүйлсийн интернет” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлж, ШУТИС, МУИС-ийн оюутнууд, 14-р сургуулийн сурагчид болон бусад сонирхсон хүмүүс оролцлоо.
Мөн тус өдөрлөгийн хүрээнд Их дээд
сургуулиудын математик, мэдээллийн технологийн чиглэлээр суралцдаг оюутнуудын
дунд заралсан “Оюутны
бүтээлийн уралдаан 2019” арга хэмжээний
үндсэн шалгаруулалт явагдсан бөгөөд тус уралдаанд 7 бүтээл өрсөлдсөнөөс ШУТИС-МХТС
оюутан Б.Билгүүн ”Хараагүй иргэдэд зориулсан ухаалаг таяг” бүтээлээрээ 1 – р байрт, Ө.Өлзийбадрах
“Хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан ухаалаг бээлий” бүтээлээрээ 2 – р байрт, Д.Даваадэлгэр
Н.Мягмаржав нар “RFID ашигласан шатар” бүтээлээрээ 3 – р байрт
тус тус шалгарлаа.
Өдөрлөгийн үеэр Математик, тоон технологийн хүрээлэнгийн
3 салбарын онцлох бүтээл, төслийн үр дүнгүүд, эрдэм шинжилгээний бүтээл,
сэтгүүлүүдээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд танилцууллаа. МТТХ-ийн Мэдээллийн
технологийн салбар “ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ МОНИТОРИНГИЙН СИСТЕМ”, “МАШИН СУРГАЛТЫН АРГЫГ КИРИЛЛ, МОНГОЛ БИЧГИЙН АЛДАА
ЗАСАХ, БИЧВЭР ХООРОНД ХӨРВҮҮЛЭХЭД АШИГЛАХ
НЬ”, “СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХАД МУЛЬТИ-СПЕКТРИЙН
ТЕХНОЛОГИЙН ИННОВАЦИ ХЭРЭГЛЭЭ” зэрэг онцлох бүтээлүүдээрээ оролцож, Симуляци, тооцоолол, Математикийн салбарууд эрдэм шинжилгээний
өгүүлэл, онцлох бүтээлүүдээрээ тус тус үзэсгэлэн гаргалаа.