QUT (Queensland University of Technology)-ийн хөдөө аж ахуй, экологи, анагаах ухааны нарийн төвөгтэй асуудлууд дээр ажиллаж буй судлаачид шийдлүүдийг хурдан бий болгох математик загварыг боловсруулсан.
Эмчилгээний алтернатив хувилбарууд
болох вакцин, эм, өвчин намдаагч гэх мэтийн эмнэл зүйн туршилтууд нь ямар үр
дүнтэй, хир удаан үргэлжлэх нь эмч, эрдэмтдийн өдөр тутмын шийдвэр гаргах явцад
тулгардаг асуудал, сорилтуудын нэг хэсэг юм.
Royal Society Interface сэтгүүлд
нийтлэгдсэн шинэ судалгааны ажил нь газар тариалангийн үйлдвэрлэлээс эхлээд хими
эмчилгээ зэрэгт хамгийн сайн алтернатив стратегийг хэрхэн тодорхойлох
аргачлалыг сайжруулан харуулжээ.
QUT-ийн Мэдээллийн Шинжлэх Ухааны Төв болон
Австралийн Математик, Статистикийн шилдэг эрдэмтдийн төвийн
(ACEMS) профессор, доктор нар өөр өөр нөхцөл байдалд, хурдан хугацаанд, хамгийн
оновчтой шийдэлд хүрэх загварчлалыг бий болгох математик аргачлал хөгжүүлсэн.
Докторант ноён Шарпын дүгнэлтээс
дурдвал: Оновчтой удирдлагын онолын арга барилууд нь олон хувилбарт зорилтуудын
хоорондох “шинжлэх ухааны тэнцэл’ -ийн процесс гэж тайлбарлагдаж болох юм.
Математикийн оновчлолын аргыг ашиглах
нь бидэнд илүү ухаалаг, илүү үр ашигтай нөөцийн хуваарилалтын шийдвэр гаргахад
тусалдаг.
Хэрэв хэн нэгэнд хэт их химийн эмчилгээ
хийвэл цусны цагаан эсийг устгаж өвчтөнийг үхэлд хүргэж болох юм. Энэ
тохиолдолд гарах үр дүн нь хамгийн муу байх нь ойлгомжтой.Түүнчлэн химийн
эмчилгээний ашиг тус болон хортой үр дагавар хоёрын хоорондын тэнцвэрийг олох нь
их чухал.
Та ямар нэг таамаглал дэвшүүлээд
математик аргачлал ашиглан оновчтой шийдэлд хамгийн ойр дөхөхийн тулд, мөн тухайн
таамгийг үр дүнг сайжруулахын тулд, дахин дахин туршилт хийж үзээрэй. Энэ нь
бид тоон шийдлийг олох алгоритмыг бүтээх аргачлалыг сайжруулж буй процесс болно.
Ингэснээр нэг төрлийн асуудлын шийдлийг олох давтамж нь багасна.
Энэхүү аргыг газар тариалангийн үйл ажиллагаанд (дээрх
зургаас харна уу) ашиглаж боломжтой, жишээ нь ургацыг хэрхэн өсгөж, үржүүлэх
сонголтуудыг тодорхойлоход хэрэглэж болох юм.
Тухайн нөхцөл байдалд бий болж буй оновчтой
удирдлагын стратегийн тодорхойлолт нь тухайн оновчтой байдал нь ямар шинж
чанараар тодорхойлогдсон, мөн тухайн нөхцөл байдлын хүрээнд "хамгийн сайн
үр дүн" гэж юуг хэлэх вэ? зэргээс хамаарна.
"Хяналтгүй" буюу (а) зураг нь
хамгийн энгийн стратеги бөгөөд, "bang bang" хяналттай буюу (c) зураг нь хамгийн их ургац
болон бордоогүй үеийн ургац гэсэн сонголтуудын тэнцвэрийг олох процесс юм.
Харин "Тогтмол хяналттай" үед бордоог ямар ч цаг үед, ямар ч
хэмжээгээр өөрчилж хэрэглэж болно гэж Ноён Шарп дээрх зургийг тайлбарлажээ
Түүний дүгнэлтээс дурдвал: Энэхүү
судалгаагаар бид эдгээр оновчлолын асуудлуудыг шийдэхэд одоогоор ашиглагдаж буй
тооцоолон бодох техник аргачлалын үр ашгийг нэмэгдүүлсэн. Энэхүү үр дүн нь
магадгүй урьд өмнө нь тооцоолон бодох зардал өндөртэй, эсвэл шийдлийг олоход
удаан хугацаа шаарддаг байсан нарийн төвөгтэй асуудлуудыг үр ашигтай шийдэх
боломжийг бидэнд олгож болох юм.
Профессор Мэттью Симпсоны дүгнэлтээс
дурдвал: Энэхүү судалгааг олон төрлийн асуудлуудыг шийдэхэд ашиглаж болно. Бид нэг
бол өмнөхөөсөө илүү хурдан шийдлийг олно, аль эсвэл тооцоолон бодох аргачлал нь
өмнө нь амжилтгүй болж байсан тохиолдлын шийдлийг олно.
Ямар ч үед та ямар нэг үр дүн гаргахыг
хүссэн системтэй тулгардаг, энэ нь магадгүй өөрөө жолоодлоготой автомашин эсвэл
ямар нэг биологийн систем байж болно, энэхүү системүүд нь танд оновчлолын дүрэм
аргачлалын стратегийг харуулж болох юм.
Эх сурвалж: https://phys.org/news/2021-09-math-ways-science-trade-offs.html
Мэдээ бэлтгэсэн: Математикийн салбар, ЭША, Ш. Идэрбаяр