Хиймэл оюун хөгжмийг илүү сайн ойлгоход тусална
Хиймэл оюун хөгжмийг илүү сайн ойлгоход тусална

Алгоритм технологи нь өдийг хүртэл сонсогчидод ижил түвшинд хөгжим сонсох боломжоор хангасаар ирсэн. Саяханаас Ослогийн их сургуулийн судлаачид хөгжмийг олон талаас нь сонирхуулах шинэ технологи дээр ажиллаж байна. Өнгө , хэмнэл, цохилт, өнгөний зохицол зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдээс нийлэн хөг ая гардаг.

Та яагаад тодорхой хэдхэн төрлийн хөгжимд илүү дуртай байдагаа бодож үзэж байсан уу?

Ослогийн их сургуулийн судлаач Оливер Лартилот хэлэхдээ “Хөгжим бол гайхамшигтай зүйл бид сонсох үедээ маш олон сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрдэг. Та үүнийг нэг төрлийн хэл шиг л ойлгодог ч та яг юу болж байгааг харж чадахгүй. Ихэнх хүний хувьд энэ нь тайлагдашгүй шидийн юм шиг санагдана хэмээн ярилцлагандаа дурдсан байна. Тэрээр хүний харж чадахгүй хөгжмийн гайхамшигийг хүн болгонд нээлттэй болгохоор дижитал төхөөрөмжийг хөгжүүлж байна. Түүний эхний ажиллаж буй хөгжмийн төрөл нь норвеги үндэстний ардын дуунууд болжээ. Ардын дууг хэдий олон хүн сонсохгүй байгаа ч Норвегийн соёлын үнэт зүйл юм гэж мөн тэрээр дурджээ. Бид төхөөрөмжөө боловсруулж дуусвал хүмүүс хөгжмийг илүү сайн ойлгож  ардын хөгжим дахин сэргэж магадгүй гэж хэлжээ.


Чавхдаст хөгжмийн эгшигээр хиймэл оюуныг сургах нь:

Одоогоор хөгжмийг шинжлэн судлахад хамгийн сайн арга нь машин сургалтын арга байна. Та машиныг сургахдаа тодорхой төрлийн хөгжмөөр нотыг машинд таниулах хэрэгтэй. Жишээ хөгжмийг сонсгосноор машин хөгжмийг ойлгоход сурч эхэлнэ. Хангаллтай хэмжээний жишээ хөгжим сонсож суралцсаны дараа өөрөө автоматаар нотыг таниж эхэлнэ. Машин сургалтыг явуулахдаа  Норвегийн үндэсний номын сангийн ардын хөгжмийн хөмрөгийн дуунуудаас ашиглахаар төлөвлөсөн байна. Сургалтыг явуулах хэмжээний хангалттай өгөгдөл байгаагүйн улмаас бид мэргэжлийн хөгжимчин Олав Люксенгард болон Норвегийн хөгжмийн академийн оюутнуудтай хамтран дууны үелзэл болон нотуудыг харгалзуулан бичих боломжтой тусгай бэлдсэн програмын тусламжтайгаар өгөгдлийн сангаа арвижуулж байна. Доктор Лартилотын хамтран зүтгэгч Посдоктор Андерс Эловссон машин сургалтын аргаар Hardanger хуурын(Норвегийн ардын хөгжим) нотуудыг автоматаар илрүүлэх ажил нь сургалтын шатандаа явж байна. Лартилот энэхүү сургалтыг явуулахад олон хүчирхэг компьютер дээр хэдэн зуун цагийн тооцооллыг хийж байгаа гэдгээ цохон тэмдэглэжээ. Лартилотын бүтээхийг эрмэлзэж буй аппликейшний тусламжтайгаар таны хөгжмийн сонирхолд нийцсэн ардын дууг танд санал болгох юм. Та уг хөгжмийг сонсож байх үедээ дууны үелзэл гармоник долгионуудыг харснаар илүү мэдрэмж өгч ардын хөгжмийг илүү сайн ойлгоход тусална гэж Ларитлот хэлжээ. Лартилот одоогоор хөгжмийг илэрхийлэх нарийн деталиудын тэнцвэрийг олохоор ажиллаж байгаа бөгөөд хэт олон деталь оруулбал хүний анхаарал төвлөрлийг бууруулах талтай  гэж үзэж байна.

Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбар, ЭША, Ө. Баттулга

Эх сурвалж: https://techxplore.com/news/2021-06-artificial-intelligence-music.html

 

 


Бусад мэдээлэл