Google.com, Facebook.com гэх мэт нэрүүдийн цаана чухам юу байдаг вэ? Энэхүү асуултын хариулт нь DNS буюу Domain Name System юм. DNS-ийг анх 1983 онд Paul Mockapetris гэх хүн зохион бүтээх санааг гаргасан байна. DNS (Домэйн нэрийн систем) гэдэг нь интернэтийн төв хэсэг бөгөөд нэрс (таны хайж буй вэбсайт) -ийг хаягуудтай (вэбсайтын IP хаяг) тохируулах арга замаар ажилладаг. Хаягууд гэхээр гайхаж байгаа байх. Жишээ нь таны дуртай вэбсайт “Google.com” нь “172.217.24.206” IP хаягтай байдаг. Үүнээс үүдэн IP хаяг гэж юу вэ? гэдэг асуулт гарч ирж байна.
Интернэтэд холболттой зөөврийн компьютер, таблет, гар утас, вэбсайтууд нь 4 хэсэг тоонуудаас бүрдсэн хаягтай байдаг. Үүнийг IP хаяг буюу “Internet Protocol” (Интернэт протокол) хаяг гэдэг. IP хаяг буюу “Интернэт протокол”-ыг интернэтэд холбогдсон 2 төхөөрөмж хоорондоо мэдээлэл солилцоход ашигладаг ба дэлхий нийтээр дагаж мөрддөг стандарт хаяглалт юм. Энгийнээр тайлбарлавал интернэтэд холбогдсон төхөөрөмж бүр өөрсдийн гэсэн нэрийн хаягтай болж байна гэсэн үг юм.
IPv4-хаяглалтын протоколоор 4.3 тэрбум хүртэлх дахин давтагдашгүй IP хаяг ашиглах боломжтой. Өнөө үед интернэт холболттой төхөөрөмжүүд (IOT), веб сайтуудын тоо өсөн нэмэгдэж байгаа тул хаягийн хүрэлцээ нь хангалтгүй болж байна. Ийм учраас IPv4 хаяглалтын тоог нэмэгдүүлсэн IPv6 стандарт руу шилжих явц өрнөж байна. IPv6 нь 340 тэрбум буюу 10³² хэмжээтэй дахин давтагдашгүй IP хаяг ашиглах боломжтой болж байгаа юм.
Бид бүхний мэддэг веб сайтууд руу
хандах үед 5 төрлийн үе шаттай үйл ажиллагаа ард нь явагдаж байдаг. Дэлхий дээр
өнөөдрийн байдлаар 370.1 сая гаруй веб сайт байгаа ба эдгээр веб сайт руу хэрхэн
ханддагийг Математик, тоо технологийн хүрээлэн ойлгоход тань тусалъя.
1-р үе шат: Хүсэлт илгээх
2-р үе шат: Root сервер-руу холбогдох
3-р үе шат: TLD Name Server-руу асуулга дамжих
4-р үе шат: Домэйн нэрийн сервер
5-р үе шат: Веб сайт хөтөч дээр харагдлаа
Рекурсив нь таны хүсэлтэд байгаа домэйн нэрийн IP хаягийг мэддэг болсон тул рекурсив шийдвэрлэгч нь IP хаяг нь хэд болохыг хөтчидөө хэлж өгдөг. Эцэст нь хэлэхэд, таны хөтөч саяхан сурсан IP хаягаа ашиглан вэбсайтын агуулгыг авах хүсэлтийг вэбсайт руу илгээж болно.
Эцэст нь энэ бүх үйл явц нь
төвөгтэй санагдаж болох ч таны интернэтийн хурднаас хамаарч энэ бүхэн харилцан
адилгүй хугацаанд явагддаг. Өндөр хурдны интернэт нэвтэрсэн энэ үед нүдээ аних
төдийд л энэ бүх үйлдэл хийгддэг.