ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн Математикийн салбарын эрхлэгч, төрийн соёрхолт математикч, академич, профессор Р.Энхбат АНУ-ын Стэнфордийн их сургуулийн менежментийн шинжлэх ухаан, инженерийн салбарын семинарт "Тоглоомын онолын орчин үеийн чиг хандлага" сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна. Тэрээр тоглоомын онолд өөрийн дэвшүүлсэн шинэ онол, тэнцвэрүүд болох Анти-Нэш, Анти-Бержийн сэдвээр илтгэсэн бөгөөд оновчлолын чиглэлийн тэргүүлэх эрдэмтдийн асуултуудад хариулт өгчээ.
Зураг 1. Илтгэл
.jpg?w=1200)
Зураг
2. Стэнфордын их сургуулийн менежментийн шинжлэх ухаан, инженерийн салбартай
танилцав. 
Зураг 3. Шугаман
програмчлалын эцэг гэж нэрлэгдэх алдарт математикч Ж.Данцигийн
бичиж байсан самбарын дэргэд.