ШУА-ийн 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд
Математик, тоон технологийн хүрээлэнгээс зохиож буй “Гадаадад ажиллаж буй монгол
эрдэмтэд” -ийн анхны семинар болов. Семинарт Өмнөд Африкийн КваЗулу-Натал их
сургуулийн профессор, өвөр монгол математикч Д.Сэнгэ (Шенг Бао) математикийн
орчин үеийн чиглэл болох “хэмжээст топологи огторгуй”-н чиглэлээр хийгдсэн
өөрийн судалгаа болон түүний хэтийн чиг хандлагыг тоймлон илтгэв. Дашрамд
дурдахад, профессор Д.Сэнгэ манай улсад 2016 онд зохиогдсон “Оновчлол, оновчтой
удирдлага” -ын олон улсын хуралд оролцож байсан юм. Түүний бичсэн “Дискрет математик”
номыг манай эрдэмтэд монгол хэлээр орчуулан олны хүртээл болгож байжээ.
Семинарт мөн МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш
нар, БНХАУ-ын Өвөр Монголын Үндэсний Их сургуулийн судлаачид оролцлоо.