Сангаку бодлого нь Японы эртний математик, геометрийн бодлого бөгөөд Эдогийн эрин (1603-1867) болох 17-р зууны үед үүссэн гэж үздэг. Сангаку гэдэг нь тооцоолох самбар(calculation tablet) гэсэн утгатай үг бөгөөд хамгийн эртнийх нь 1683 онд олдсон байна. Сангаку бодлогыг модон самбар дээр өнгөөр будаж, Ками болон Буддад өргөл өгөхөөр цугларсан хүмүүсээр бодуулах зорилгоор Японы өнцөг булан бүрт орших Буддын болон Шинто сүмийн ханан дээр өлгөдөг байжээ(Зураг 1, 2).
Зураг 1.
Эдогийн үед ямар ч их дээд сургууль байгаагүй тул математикчид энгийн хүмүүст математикийг нэвтрүүлэх зорилгоор үүнийг хийдэг байсан.
Энэ үеийн алдартай математикчдыг дурдвал Фужита Садасуке (1734-1807), түүний хүү Фужита Каген (1772-1828) болон Ажима Наонобү(1732-1798) нар юм.
Декартын теоремийн онцгой тохиолдол болох нийтлэг шүргэгч бүхий шүргэдэг 3 тойргийн бодлого 1824 онд Гунма мужид бодлого болон тавигдаж байжээ(Зураг 3).
1937 онд Европт нээсэн гэж үздэг Соддигийн гекслет (Soddy’s Hexlet)-ийг 1822 оны сангаку бодлого дээр олджээ(Зураг 4, 5).
Зураг 4. Зураг 5.
Эх сурвалж: https://www.wikiwand.com/en/Sangaku
Мэдээ бэлтгэсэн: Ж. Даваажаргал