"ӨГӨГДЛИЙН ХУВЬСАЛ" сургалт боллоо.
"ӨГӨГДЛИЙН ХУВЬСАЛ" сургалт боллоо.

    ШУА-ийн Физик, Математик, Информатикийн салбарын Бага чуулган, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, Үндэсний статистикийн хороотой хамтран судлаачдад зориулж өгөгдлийн шинжлэх ухааны мэдлэг олгох зорилгоор "ӨГӨГДЛИЙН ХУВЬСАЛ" сургалтыг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.


    Тус сургалтаар хэлэлцүүлсэн илтгэлээс тоймлон Та бүхэнд хүргэхэд өгөгдлийн шинжлэх ухаан нь олон салбаруудын уулзвар шинжлэх ухаан бөгөөд бүх салбарууд өгөгдлийн шинжлэх ухааны тусламжтайгаар хөгжиж байна. Өгөгдөл мэдээллийг бий болгож, мэдээлэл, мэдлэгийг бий болгож, мэдлэг оюун ухааныг бүтээж байгаа бөгөөд орчин үеийн ололт амжилтын нэг болох хиймэл оюун машин сургалтад өгөгдлийн шинжлэх ухаан гол үүргийг гүйцэтгэж байгааг тусгасан байна.

    Аж үйлдвэрийн 4-р хувьсгал Их өгөгдөлд суурилан хөгжиж байгаа бөгөөд тус өгөгдлийн тусламжтайгаар олон салбарын шийдэгдэх боломжгүй байсан асуудлуудыг шийдэх боломжтойг, мөн Мета өгөгдөл нь өгөгдлийн хайлтыг илүү хурдан, өгөгдлийг илүү ойлгомжтой болгодог, өгөгдлийн тухай мэдээллийг цэгцтэй хадгалах боломж олгодог онцлогтой юм.

    Мөн сургалтад Үндэсний статистикийн газраас Төрийн их өгөгдлийн төслийн талаарх болон Статистикийн сангийн мэдээллийн хэрэглээ, ашиглалтын талаарх хэрэгтэй мэдээллийг танилцуулав.

   “Өгөгдлийн хувьсал” сургалтад гадаадын байгууллагаас оролцсон бөгөөд илтгэлүүдээс нь товч танилцуулахад АНУ-ын Өүк Бридж Үндэсний Лабораторийн харьяа Агаар Мандлын Цацраг Хэмжилтийн байгууллага болон Өгөгдлийн төвийн үйл ажиллагаа, өөрсдийн өгөгдлөө хэрхэн цуглуулдаг, хэрхэн ашигладаг талаар туршлага хуваалцав. Мөн Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөлөөс байгуулсан CODATA байгууллагын талаар Нээлттэй болон FAIR өгөгдлийн ач холбогдлын талаархи ойлголтыг тус тус дэлгэрэнгүй танилцуулсан үр өгөөжтэй сургалт байлаа.


    Тус сургалтад ШУА-ийн харьяа 16 хүрээлэнгийн  130 орчим судлаачид хамрагдсан бөгөөд дараах илтгэлүүдийг судлаачдад танилцуулж мэдлэг мэдээллийг хүргэв.

Artificial Intelligence and Machine learning,

Илтгэгч: Giri Prakash - АНУ-ын Өүк Ридж Үндэсний Лабораторийн АРМ Өгөгдлийн Төвийн захирал

Өгөгдлийн шинжлэх ухаан

Илтгэгч: Б.Отгонсувд – ШУА-ийн МТТХ-ийн Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч

Их өгөгдөл

Илтгэгч: Э.Соджамц – ШУА-ийн МТТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан

Мета өгөгдөл

Илтгэгч: Б.Хажидмаа – ШУА-ийн МТТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан

Төрийн их өгөгдөл төслийн товч танилцуулга

Илтгэгч: Ш.Ариунболд- Үндэсний статистикийн хорооны

Тооллого өгөгдлийн шинжилгээний газрын дарга

Албан ёсны статистикийн мэдээллийн хэрэглээ, ашиглалт

Илтгэгч: Д.Баасан – Үндэсний статистикийн хорооны Бодлого хамтын ажиллагааны газрын ахлах статистикч

Open Science and FAIR Data for Cross-Domain Challenges

Илтгэгч: Simon Hudson -CODATA-ийн Гүйцэтгэх захирал


Бусад мэдээлэл
ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН
4 жилийн өмнө