Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний семинар
Математик, тоон технологийн хүрээлэнгийн  эрдэм шинжилгээний семинар

ШУА-ийн 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Математик, тоон технологийн хүрээлэнгээс зохиож буй “Гадаадад ажиллаж буй монгол эрдэмтдийн лекц” арга хэмжээ  10 сарын 20 өдөр болов. Семинарт Солонгос улсын Чоннам их сургуулийн судлаач, доктор Монгол эрдэмтэн Л. Батаа “Навьер-Стоксын болон холбогдох тэгшитгэлүүдийн шийдийн гөлгөр болон тасралтгүй чанар” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Энэ илтгэлээрээ Навьер-Стоксын тэгшитгэл болон түүний өргөтгөсөн тэгшитгэлүүдийн (magnetohydrodynamics, chemotaxis) шийдийн тасралтгүй ба гөлгөр чанар мөн глобал шийдийн оршин байх нөхцөлийн талаар танилцууллаа.

 

 

 

 

 


Бусад мэдээлэл
ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН
4 жилийн өмнө