Математик, тоон технологийн хүрээлэнгээс ШУА, МУИС, ММН-үүдтэй хамтран Францийн суут сэтгэгч, математикч, физикч, философич, астрономич А.Пуанкарегийн мэндэлсний 170 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний семинарыг 2024 оны 04 дугаар сарын 23-нд ШУА-ийн Төв байрны Их чуулганы танхимд зохион байгууллаа. Семинарын гол зорилго нь А.Пуанкарегийн Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, судлаачид өөр өөрсдийн салбарт хэрэглэн хөгжүүлэх, А.Пуанкарегийн судалгааны үр дүнгүүдээр санал бодлоо солилцоход оршиж байв. Мөн бүрэн илтгэлийг ШУА-ийн МТТХ-ийн 2024 оны Эрдэм шинжилгээний бичигт хэвлэн нийтлэх юм.
Энэхүү хуралд эрдэмтэн судлаачид А.Пуанкарегийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн талаар дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Үүнд:
1. Проф. С.Будням, “А.Пуанкарегийн 20-р зууны эхний шинжлэх ухааны талаарх үнэлгээ”
2 . Проф. Ц.Дашдорж, “Фермагийн их теором ба Пуанкаре”
3. Проф. Ц.Гантөмөр, “Харьцангуй онол ба Пуанкаре”
4. Док. Б.Төгөлдөр, “Пуанкарегийн бүлэг ба түүний физик хэрэглээ”
5. Акад. Р.Энхбат, “Цаг хугацаа ба Пуанкаре”