“Data assimilation, optimization and applications” зуны сургалт амжилттай зохион байгуулагдлаа
“Data assimilation, optimization and applications” зуны сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь Францын Версалийн их сургуультай хамтран "Data assimilation, optimization, and applications" сэдэвт олон улсын зуны сургалтыг 2021 оны 7-р сарын 5-аас 10-ны хооронд амжилттай зохион байгууллаа. 


Энэхүү зуны сургалтыг CIMPA буюу Олон улсын онолын болон хэрэглээний математикийн төвийн дэмжлэгтэйгээр хөгжиж буй орнуудад зориулан 1997 оноос хойш зохион байгуулж байна.


Тус сургалтанд олон улсаас 50 гаруй хүмүүс оролцохоор бүртгүүлсэн ба ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчид болох Ж.Даваажаргал, Г.Гантигмаа, Э.Энхцолмон, Ш.Идэрбаяр, А.Бат-Эрдэнэ, М.Чагдаржав, Ч.Анхбаяр нар танхимаар оролцлоо.



Энэ удаагийн сургалтанд оптимизацийн үндэс, бүхэл тоон програмчлал, квази гүдгэр оптимизаци, тоглоомын онол, оптимизацийн эдийн засаг, санхүү дэх хэрэглээ болон хар хайрцагны симуляци, тодорхойгүй нөхцөл дэх оптимизацийн үндэс зэрэг практик хэрэглээ бүхий сэдвүүдээр Версалийн их сургуулийн профессор Лоран Дюма, Версалийн их сургуулийн профессор Ц.Идэр, ШУА-ийн МТТХ-ийн хүрээлэнгийн эрхлэгч, профессор Р.Энхбат, Перпанегийн их сургуулийн профессор Диде Осель зэрэг профессор, багш нар 2-3 удаагийн сонирхолтой лекцийг хэлэлцүүлсэн нь оролцогчид, судлаачдын хувьд судалгаанд хэрэгцээтэй суурь мэдлэгийг өгч, цаашид энэ чиглэлээр судалгаанд оролцоход дэмжлэг үзүүлсэн сургалт боллоо.


Дараах лекцүүдийг хэлэлцүүлсэн бөгөөд доорх холбоосоор орж үзэх боломжтой.

1.    Introduction to optimization and data assimilation (Laurent Dumas, Versailles University)

2.    Global optimization with piecewise convex functions (Ider Tseveendorj, Versailles University)

3.    Reformulation and decomposition for integer programming (Sandra Ulrich Ngueveu, Toulouse University)

4.    Optimization applications in economics and finance (Enkhbat Rentsen, Institute of Mathematics and Digital Technology of Mongolia)

5.    Black box simulation based optimization: algorithms and applications (Delphine Sinoquet, IFPEN Agency)

6.    Multi leader follower games: recent theoretical advances and applications to the management of energy (Didier Aussel, Perpignan University)

7.    Introduction to optimization under uncertainty(Didier Lucor, LISN Lab, Paris Saclay University)

“Цахим холбоос

 


Бусад мэдээлэл
ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН
5 жилийн өмнө