Хиймэл оюуны энэхүү илрүүлэх хэрэгсэл нь интернэт дэх компьютероор үүсгэгдсэн /computer-generated/ ажлуудыг шалгахаар 3.5 сая ам доллар цуглуулаад байна.
Хиймэл оюуны энэхүү илрүүлэх хэрэгсэл нь интернэт дэх компьютероор үүсгэгдсэн /computer-generated/ ажлуудыг шалгахаар 3.5 сая ам доллар цуглуулаад байна.

Принстоны их сургуулийн оюутны бүтээсэн, хиймэл оюунаар үүсгэсэн текстийг илрүүлэх зорилготой GPTZero нь одоо байгаа технологио сайжруулах, вебийг дээрх мэдээллийн үнэн зөв байдлыг шалгах автоматжуулсан шинэ хэрэгсэл гаргахаар 3.5 сая долларын санхүүжилт цуглуулаад байна.


GPTZero- д хөрөнгө оруулалтын Uncork Capital фирм, гарааны бизнесийн хурдасгуур Neo, , OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтманы ах Жек Алтман, Нью Йорк Таймс сонины гүйцэтгэх захирал асан Марк Томпсон нар хөрөнгө оруулалт хийсэн байна.

GPTZero-г үүсгэн байгуулагч 22 настай Эдвард Тианы хэлснээр "Тэд үүнийг сэтгүүлзүйн хэрэглээнд чиглэсэн байхыг хүсэж байгаа, учир нь интернэт дээрх мэдээллийг шүүж байх нь худал мэдээлэлтэй тэмцэхэд их ач холбогдолтой юм."

Одоогоор 10 хүний багаас бүрдэж байгаа GPTZero нь 2023 оны 1-р сард олон нийтэд нээлтээ хийсэн ба ашиглалтад орсон эхний долоо хоногт 30,000 гаруй хүн хандалт хийж серверүүд нь унахад хүрсэн бол одоогоор 1.2 сая хүн уг хэрэгсэлд бүртгүүлсэн байна.

Энэхүү хэрэгсэл нь бичвэрийг хиймэл оюунаар үүссэн эсэхийг тодорхойлохын тулд бичвэр хэр төвөгтэй, олон янзаар хувирч байгааг тодорхойлоход ашигладаг "төөрөгдөл" болон "тэсрэлт" гэх хэмжүүрүүдийг ашигладаг байна. Энэ арга барилын нэг дутагдал нь 2023 оны 4-р сард Стэнфордын их сургуулийн эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааны тайланд ил болсон нь, GPTZero зэрэг хиймэл оюуны илрүүлэх хэрэгслүүд нь төрөлх хэл нь англи хэл биш байсан хүмүүсийн англи хэл дээрх бичвэрүүдийг хэт нэг хэвийн байсны улмаас ялгаж чадалгүй хиймэл оюунаар бүтээгдсэн гэж шударга бусаар ангилдаг болохыг тогтоожээ.

Хэдийгээр эдгээр хэрэгслүүд өрөөсгөл үр дүнд хүрч болох нь нотлогдоод байгаа хэдий ч хиймэл оюунаар үүсгэсэн зүйлсийг илрүүлэх сонирхол өндөр хэвээр байгааг GPTZero-ын цуглуулсан хөрөнгө оруулалтаас харж болно.

Тус компанийн бүтээсэн Origin хэмээх шинэ хэрэгсэл Google Chrome дэлгүүрт нээлтээ хийж ээ. Энэхүү хэрэгсэл нь хэрэглэгчдэд хөтөчийн өргөтгөл ашиглан интернэт дэх текстийг тодруулснаар уг бичвэр хиймэл оюунаар үүсгэсэн эсэхийг автоматаар шалгах боломжийг олгодог байна. Ирээдүйд энэ хэрэгсэл нь мэдээллийн эх сурвалжийг баталгаажуулдаг болох юм байна. Тианы хэлэхдээ "Бид вэбсайт дахь өгүүлбэр бүрийн үнэн зөв байдлыг шалгах болно. Хэрэв Origin хиймэл оюунаар бүтээгдсэн гэж тодорхойлбол түүний үнэн зөв байдалд мэдээллийн ишлэлийг тогтоож олох журмаар хяналт тавьж байх болно" гэв.

Цаашлаад, Тианы хэлснээр “Хиймэл Оюуны эрин үед интернэтийн хэрэглэгчдэд ийм хэрэгсэл байх нь чухал бөгөөд хиймэл оюуны оролцоог таньж, мэдэж сурах нь хиймэл оюун болон хүн төрөлхтөн хоорондын ялгааг ойлгоход шаардлагатай урт удаан процессын эхний алхам юм".

Тианы бодлоор “одоогийн үеийн GPT технологийн дизайнтай холбоотой асуудлууд болон хаана ямар бүтээл хиймэл оюун ашигласныг тодорхойлох нь чухал байгаатайгаас улбаалан GPTZero нь амжилтад хүрэх онцгой байр суурь эзэлж байгаа” юм байна. Мөн Тиан хэлэхдээ "Эдгээр хэлний загваруудыг сургахад ашиглаж байгаа интернэт дээрх өгөгдлүүд  мөн энэ загвараар үүсэж байгаа өгөгдлүүдтэй холилдсоноор өгөгдлийн бохирдол үүсгэж, энэ салбарт бүхэлд нь өгөгдөл шүүх илүү давхарга хэрэгтэй болж байна" гэв.

Тианы бүрдүүлсэн багийн ихэнх гишүүд түүнтэй адил итгэл үнэмшилтэй байгаа ба тиймдээ ч түүний хамтран үүсгэн байгуулагч, технологи хариуцсан захирал Алекс Куи нь Торонтогийн Их Сургуульд хиймэл оюун судлалын докторын хөтөлбөрөө орхиж, уг төсөлд бүтэн цагаар ажиллаж эхэлсэн байна.

Тианы хэлэхдээ "Энэ бол дөнгөж эхлэл. Саяхныг хүртэл энэ төсөл маань оюутан миний сургуулийнхаа хажуугаар хийдэг нэг жижиг ажил байсан. Харин одоо баг маань бүрдсэнээр бүх хүчин чадлаараа ажиллаж эхлэх болно" мөн энэхүү санхүүжилт нь GPTZero-ийн ажилтнуудыг интернэтэд их хэмжээгээр нийтлэгдэж байгаа хиймэл оюунаар үүссэн зүйлсийг таньж ялгах хэрэгцээг бүрэн хангахад хэрэгслийг цааш улам хөгжүүлэхэд бүрэн цагаа зарцуулах боломжийг олгох юм.

Төхөөрөмжийн шинэ үйлдлүүдийг хөгжүүлэхээс гадна уг санхүүжилтийг дэлхийн тэргүүлэх судлаачдыг GPTZero-д ирж ажиллаж, цаашдын арга техникийг сурах боломжийг олгоно. Мөн санхүүжилтийн зарим хэсэг нь одоо кодлогдож байгаа Origin-ийн цаашдын хөгжүүлэлтэд зориулагдана.

"Үүнийг хүн бүрд мэдээлэл хэрэглэх бамбай болгох нь чухал" гэж Тиан хэлэв. “Таны нүд ташаа мэдээлэл, үнэн хоёрыг ялгахад хангалтгүй. Одоо та бүхэн бүх зүйлийн гарал үүслийг мэдэх хэрэгтэй."


Мэдээ бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбарын ЭША, Э.Соджамц

Эх сурвалж:

  1. https://www.fastcompany.com/90892747/ 





Бусад мэдээлэл