Хэрэв Пи тоог хөгжмөөр илэрхийлбэл хэрхэн сонсогдох бол?
Хэрэв Пи тоог хөгжмөөр илэрхийлбэл хэрхэн сонсогдох бол?

Математик болон байгалийн шинжлэх ухааны салбаруудад өргөн хэрэглэгддэг тогтмолуудын нэг болох пи тоог хүн бүр мэднэ. Тойргийн уртыг түүний диаметрт хуваасан харьцааг илэрхийлдэг энэхүү 3.1415926535897932  иррационал тооны таслалын арын орнууд нь давтагдахгүйгээр төгсгөлгүй үргэлжилдэг. Математикийн түүхийн туршид пи тоог өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж, түүний шинж чанарыг судлах зорилгоор ихээхэн хүчин чармайлтууд гаргаж байсан нь харагддаг . Хамгийн сүүлд 2021 онд Швейцарын Гриссоний их сургуулийн судлаачид пи тооны таслалаас хойших 62.8 их наяд цифрийг өндөр нарийвчлалтай тооцоолж, Генниссийн номд бүртгэгджээ. Мөн дэлхий даяар жил бүрийн 3 сарын 14-ний өдрийг  “Пи тооны өдөр” болгон тэмдэглэдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд пи тоотой холбоотой олон уралдаан тэмцээн зохиогдсоны нэг нь пи тооны таслалаас хойших орныг цээжлэх ой тогтоолтын уралдаан юм. Уралдаанд оролцогчид өөр өөрийн гэсэн арга барилаар пи тоог цээжилж байсан бөгөөд тэдгээрээс хамгийн сонирхолтой аргыг Девин Повилл гэх оролцогч хэрэглэжээ. Тэрээр пи тооны цифрүүдийг хөгжмийн нотоор илэрхийлж цээжлэхийг оролдсон бөгөөд энэ үед найрал дуу эсвэл бүүвэйн дуутай ойролцоо сонсогдох уянгалаг аялгуу эгшиглэж байжээ. Эндээс харахад математик ч гэсэн өөрийн гэсэн өнгө аялгуутай байх нь. 

Энэхүү аялгууг дараах холбоосоор сонсоно уу: https://youtu.be/bBW8K5HpIJk

Мэдээ бэлтгэсэн: Симуляци, тооцооллын салбарын ЭША, Б.Төмөрхуяг

Эх сурвалж: https://www.scientificamerican.com/ 




Бусад мэдээлэл