АЗИЙН ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛЫН 43 ДУГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
АЗИЙН ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛЫН 43 ДУГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

    Сансар судлал, сансрын технологийг хөгжүүлэх, зайнаас тандан судлалын сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи болон олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, бүтээлийг нийтэд танилцуулах, тус салбарын хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах зорилгоор жил бүр болдог “Азийн тандан судлалын хурал” (Asian Conference on Remote Sensing) олон эрдэм шинжилгээний хурал 2022 оны 10-р сарын 3-5ний хооронд 3 өдрийн турш үргэлжлэх Улаанбаатар хотноо цахим болон танхим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Энэхүү хурал нь Монгол улсад 13 дах удаагийн хурал 1992 онд, 27 дах удаагийн хурал 2006 онд зохион байгуулагдаж байсан байна. Зайнаас тандан судлалын Азийн тивийн хамгийн том, өргөн цар хүрээ, нэр хүнд бүхий энэ хуралд нийт 18 орны 200 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, 9 бүлэг сэдвийн хүрээнд судалгааны үр дүн, эрдэм шинжилгээний бүтээлээ хэлэлцүүллээ.

    ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Мөнх-Эрдэнэ болон эрдэм шинжилгээний ажилтан Г.Булган, Ж.Даваажаргал, Ш.Идэрбаяр нар судалгааны үр дүнгээ уг хуралд хэлэлцүүлсэн бөгөөд шилдэг судалгааны бүтээлийн оюутны ангилалд Математикийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ш.Идэрбаяр “ Хээрийн түймрийг сансрын мэдээ болон машин сургалтын аргаар таамаглах нь” (Predicting Steppe Fire Using Satellite Data and Machine Learning Method) сэдэвт судалгааны ажлаараа шалгарсан байна.

 

Мэдээ бэлтгэсэн: Математикийн салбар , ЭША  Б.Дөлгөөнтуяа


Бусад мэдээлэл
ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН
4 жилийн өмнө