“IAIC-2021” олон улсын хурал боллоо
“IAIC-2021” олон улсын хурал боллоо


Хөдөө аж ахуй, инновацийн олон улсын (IAIC 2021) 6-р бага хурал 2021 оны 9-р сарын 3-наас 4-ний хооронд зохион байгуулагдлаа. “IAIC 2021” хуралд хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлыг даван туулах санал бодлоо солилцох, шинэ боломжийг судлах зорилгоор 32 улс орны 28 их сургуулийн 100 гаруй хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаач, удирдагч, мэргэжилтэн, бизнес эрхлэгчид оролцсон. Энэхүү хуралд Математик, тоон технологийн хүрээлэнгийн математикийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ж. Даваажаргал, Ш. Идэрбаяр, мөн Монгол улсын их сургуулийн профессор Д. Баянжаргал нар өөрсдийн судалгаагаар илтгэл хэлэлцүүллээ.

Уг хурал нь 2016 оноос эхлэн зохиогдож байгаа бөгөөд энэ жилийн хурлыг Хөдөө аж ахуйн тогтвортой байдлын олон улсын холбоо (IAAS) болон Япон улсын Васеда их сургуулийн Бизнесийн сургууль (WBS) хамтран цахимаар зохион байгууллаа. Ирэх жилийн хурлыг Франц улсад зохион байгуулахаар болсон байна.

Хөдөө аж ахуйн тогтвортой байдлын олон улсын холбоо нь хөдөө аж ахуй, түүний тогтвортой байдал, хүнсний технологи, инноваци, менежмент, эдийн засгийн чиглэлээр эрдэмтэн судлаач нарт, салбарын төлөөлөгчдөд болон бодлого боловсруулагчдад судалгааны зааварчилгаа, түүний худалдааг сурталчлах болон бодлого боловсруулах чиглэлээр хамтран ажиллах, түгээн дэлгэрүүлэхэд зориулсан олон улсын гүүр болж өгдөг байна.

Эх сурвалж: From AgriTech to Sustainability of Agribusiness-Reviews Innovation, Productivity and Sustainability in Food and Agriculture


Бусад мэдээлэл
ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН
4 жилийн өмнө