ШУА-ийн 100
жилийн ойн арга хэмжээний хүрээнд Математик, тоон технологийн хүрээлэнгээс
зохиож буй “Гадаадад ажиллаж буй монгол эрдэмтдийн лекц” арга хэмжээ 6 сарын 17
өдөр болов. Семинарт Канад улсын МакГилл их сургуулийн дэд профессор, Монгол
эрдэмтэн Ц.Гантөмөр “Эйнштейний хязгаарлалтын тэгшитгэл ба конформ геометр”
сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Энэ илтгэлээрээ дундаж мурийлтын градиент их байх горимд
Эйнштейний хязгаарлалтын тэгшитгэл болон үүнтэй холбоотой конформ геометрийн
зарим бодлогыг судалсан судалгааныхаа талаар танилцууллаа.