“Боловсролын
салбарын хөрөнгө оруулалтын хэрэгцээ, түүний үр өгөөжийг тооцох” төслийн
саналыг тус хоёр хүрээлэн хэлэлцлээ. MТТХ-ийн зүгээс тус төсөлд боловсролын
хөрөнгө оруулалтын хэрэгцээг тооцох программ хангамжийг бий болгох, Монгол улсын нөхцөлд боловсролд оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийг
тооцох загвар, аргачлал бий болгох тал дээр ажиллах бол Газарзүй, Геоэкологийн Хүрээлэн нь улсын засаг захиргааны
нэгж бүрээр, 2033 он хүртэл баригдах сургуулийн тоо, байршлыг тодорхойлох болон
сургууль шинээр барихад харгалзан үзэх шалгуур
үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцох аргачлалыг боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэх юм.
Энэхүү
уулзалт нь тус хоёр хүрээлэнгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам
боллоо гэж оролцогч талууд үзлээ.