Зурикийн их сургууль болон
Франкфуртын их сургуулийн судлаачид удирдахад төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэж
чадахуйц хиймэл оюуныг хөгжүүлсэн тухайгаа мэдэгджээ. Энэхүү өөрөө суралцагч
систем нь гинжин нийлүүлэлт, үйлдвэрлэлийн прецессийг оновчтой болгох
мөн замын хөдөлгөөний удирдлагын сүлжээнд ашиглах боломжтой юм. Одоо ашиглагдаж
буй аргуудыг ашиглан эрчим хүчний тасалдал, санхүүгийн сүлжээний доголдол,
гинжин нийлүүлэлтийн тасалдал зэрэг нарийн төвөгтэй системүүдийг удирдах
боломжгүй байна. Хиймэл оюун ухаанд суурилсан удирдлагын системүүд нь нарийн
төвөгтэй үйл явцыг оновчтой болгоход туслах ба мөн шинэ бизнес модель
хөгжүүлэхэд ч ашиглаж болно. Франкфуртын Санхүү, менежментийн их сургуулийн
профессор Лукас Ботчер, Зурикийн их сургуулийн
судлаач Нино Антулов-Фантулин, Томас Асикис нар хамтдаа Понтрягин
хэмээх хиймэл оюун ухаанд удирдлагын системийг хөгжүүлжээ. Судлаачид тоон
болон аналитик аргуудыг хослуулан ашигласнаар хиймэл Понтрягин автоматаар
системийг хамгийн оновчтой байдлаар удирдахыг сурч байгааг
харуулжээ. Судлаачид өгүүлэлдээ тэдний сургасан
модель болох Понтрягин нь нарийн төвөгтэй динамик системүүдийг
хэрхэн удирдаж сурч буйг харуулсан. Судлаачдын энэхүү судалгааны
үр дүн маш сайн суурь тавьж өгсөн бөгөөд цаашдаа бодит амьдрал дээр хэрэгжүүлж
турших шаардлагатай буйгаа цохон тэмдэглэсэн байна. Энэхүү хиймэл оюуны
загварыг авч хэрэгжүүлэхийн тулд эхлээд удирдахыг хүсэж буй системийн
динамикийн талаар бүрэн дүүрэн мэдээллээр загвараа хангах ёстой.
Нийлүүлэлтийн сүлжээнд авч хэрэглэе гэж авч үзвэл нийлүүлэгчдийн тоо, мөн
худалдан авалтын зардал эргэлтийн хугацаа зэрэг гэх мэт параметрүүд
шаардлагатай гэсэн үг. Энэхүү мэдээллүүдийн тусламжтайгаар аль
хэсэгт оновчлол ашиглах шаардлагатайг тодорхойлох юм.
Эх сурвалж: https://www.nature.com/articles/s41467-021-27590-0
Бэлтгэсэн: Мэдээллийн технологийн салбарын ЭША Ө.Баттулга