Наснаас хамааран хүн 24 цагт 7-13 цаг унтах шаардлагатай байдаг. Энэ хугацаанд зүрхний цохилт, амьсгал, бодисын солилцоо зэрэг буурч дааврын түвшинг тохируулан бие тайвширдаг.
Калифорнийн Сан Диегогийн Анагаах Ухааны Сургуулийн нойр судлаач, Анагаах ухааны доктор, профессор Максим Баженов “Бид унтаж байх үед тархи маш их ачаалалтай ажиллаж, өдрийн турш сурсан зүйлээ давтдаг” гэж хэлжээ. "Унтах нь дурсамжийг цэгцэлж, хамгийн үр дүнтэй байдлаар санахад тусалдаг." Баженов болон түүний хамтрагчид өмнөх хэвлэгдсэн бүтээлдээ нойр хэрхэн оновчтой ой санамжийг бий болгож, объект, хүмүүс, үйл явдлын дурын болон шууд бус холбоог санах, хуучин дурсамжаа мартахаас хамгаалдаг талаар мэдээлсэн.
Мэдрэлийн хиймэл сүлжээ нь хүний тархины бүтцийг
ашиглан суурь шинжлэх ухаан, анагаах ухаанаас эхлээд санхүү, олон нийтийн
мэдээллийн хэрэгсэл хүртэлх олон технологи, системийг сайжруулахад ашиглагддаг.
Энэ сүлжээ нь тооцооллын хурд гэх мэт талбарт дээд амжилтад хүрсэн ч зарим
талбарт амжилтанд хүрээгүй байна. Мэдрэлийн
хиймэл сүлжээнүүд дараалан суралцах үед шинэ мэдээлэл өмнөх мэдээллийг дарж
бичдэг бөгөөд үүнийг “аюултай марталт” гэж нэрлэдэг.
Баженов хэлэхдээ: "Харин хүний тархи тасралтгүй суралцаж, шинэ өгөгдлийг одоо байгаа мэдлэгт шингээдэг бөгөөд ой санамжийг бэхжүүлэхийн тулд шинэ сургалтыг унтах үетэй холбосон үед хамгийн сайн суралцдаг" гэж хэлсэн.
PLOS Computational Biology сэтгүүлийн 2022 оны 11-р сарын 18-ны дугаарт, биологийн загварууд нь хиймэл мэдрэлийн сүлжээн дэх "аюултай марталт"-ыг багасгах болон олон төрлийн судалгааны үр ашгийг нэмэгдүүлэхэд биологийн загварууд хэрхэн тусалж болох талаар судлаач Баженов болон түүний хамтрагчийн ярилцлага нийтлэгдэв.
Эрдэмтэд төв мэдрэлийн системийг хиймлээр дуурайдаг spiking мэдрэлийн сүлжээг ашигласан. Мэдээллийг тасралтгүй дамжуулахын оронд тодорхой цаг хугацааны цэгүүдэд салангид (спик) хэлбэрээр дамжуулдаг.
Тэд spiking сүлжээг шинэ даалгаварт сургах үед нойрыг дуурайдаг унтраалга үе үе тохиолдоход "аюултай марталт” нь багасдаг болохыг олж мэдэв. Хүний тархины нэгэн адил сүлжээний "унталт" нь сургалтын өгөгдлийг ашиглахгүйгээр хуучин дурсамжаа дахин тоглуулах боломжийг олгодог гэж судлаачид хэлэв.
Дурсамж нь хүний тархинд синаптик загвар буюу хоёр мэдрэлийн эсийн хоорондох холболтын хүч, далайц байдлаар дүрслэгддэг юм.
Баженов хэлэхдээ: "Бид шинэ мэдээлэл олж авах үед нейронууд тодорхой дарааллаар ажилладаг бөгөөд энэ нь тэдгээрийн хоорондын синапсыг нэмэгдүүлдэг. Унтах үед бидний сэрүүн байх үед олж мэдсэн мэдээллүүд аяндаа давтагддаг. Үүнийг дахин идэвхжүүлэх эсвэл дахин тоглуулах гэж нэрлэдэг. Баженов болон түүний хамтрагчид хиймэл мэдрэлийн сүлжээнд энэ аргыг хэрэглэх үед энэ нь сүлжээг "аюултай марталт”-аас зайлсхийхэд тусалдаг болохыг олж мэдсэн. "Энэ нь эдгээр сүлжээнүүд нь хүн эсвэл амьтан шиг тасралтгүй суралцах боломжтой гэсэн үг юм. Унтах үед хүний тархи мэдээллийг хэрхэн боловсруулдгийг ойлгох нь хүний ой санамжийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Унтах хэмнэлийг нэмэгдүүлэх нь ой санамжийг сайжруулахад хүргэдэг.
Дүгнэлт: Хиймэл оюун ухааны сургалтанд хамрагдах "унталт"-тай үеүд нь хиймэл мэдрэлийн сүлжээн дэх "аюултай марталт"-ыг багасгаж, хүний тархинд нойрны сургалтын үр өгөөжийг дуурайлган хийсэн.
Эх сурвалж: https://neurosciencenews.com/ai-ann-rest-learning-21899/
Бэлтгэсэн: МТТХ, Мэдээллийн технологийн салбар, ЭША, Б.Хажидмаа